Ерөнхийлөгч Х.Баттулга ба АН-ын дарга С.Эрдэнэ нарын байр суурь зөрөлдөж эхэлжээ
2018/11/05
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд АН-аас нэр дэвшсэн Халтмаагийн Баттулга нэр дэвшин ялалт байгуулж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон билээ.
Энэ үеэс л Ерөнхийлөгч Х.Баттулга ба Ардчилсан Нам, Ардчилсан Намын дарга С.Эрдэнэ нарын харилцаа тун дотно, хэвийн байдалтай байж, хамгийн гол нь улс төрийн байр суурь ч адилхан байсаар ирсэн юм.
Ер нь ч Ерөнхийлөгч Х.Баттулгыг Эх орон-МАШСН-аас гарч, АН-д элсэх үед анхлан бүртгэж авч, намын гишүүний үнэмлэхээ өгч байсан хүн нь тухайн үед Нийслэлийн АН-ын дарга байсан С.Эрдэнэ байв.
Гэхдээ сүүлийн үед Ерөнхийлөгч Х.Баттулга ба АН-ын дарга С.Эрдэнэ нарын байр суурь зарчмын томоохон зөрүүтэй болсон нь ил болж эхэллээ.
Тодруулбал Ерөнхийлөгч Х.Баттулга Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж өөрөө тарах шийдвэр гаргахыг Улсын Их Хуралд санал болгох тухай асуудлыг зөвшилцөхөөр 10 сарын 29-нд УИХ-ын дарга М.Энхболдод санал хүргүүлсэн билээ. Уг саналыг АН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ огт дэмжихгүй байгаа бөгөөд энэ тухай сэтгүүлчдэд тайлбар өгөх үеэрээ : "Ерөнхийлөгчийн саналыг хүлээж авах, чуулганы хуралдаанаар хэзээ, хэрхэн хэлэлцүүлэх нь УИХ-ын даргын мэдэх асуудал.
УИХ-ыг хариуцлагаа хүлээгээд тар гэж байгаа бол би хувьдаа үүнтэй санал нийлэхгүй байгаа. Учир нь УИХ-д 76 өөр өөр тойргоос сонгогдсон далан зургаан бие даасан субьект байж байгаа. Нөгөөтэйгүүр яахаараа гэм хийсэн этгээдүүдийн өмнөөс гэм зэмгүй гишүүн ямар нэгэн ял, хариуцлага хүлээх ёстой юм. Тиймээс УИХ-ыг бүхэлд нь хариуцлага тооцох ёстой гэдэг саналыг би шударга бус гэж үзэж байна.
УИХ бүхэлдээ тарах ёстой гэдэг нөхцөл байдлыг би харахгүй байгаа. Мэдээж асуудлыг хэрхэн тавих нь Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн асуудал." хэмээсэн юм. Мөн тэрээр би Ерөнхийлөгчийн засаглалыг ер нь огт дэмждэггүй гэж тодотгосон байх аж. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга одоогийн байдлаар Ерөнхийлөгчийн засаглалтай болох нь зөв гэх мэт агуулгатай зүйл хараахан яриагүй байгаа. Харин Ардчилсан Намын удирдлагын түвшинд түүнийг УИХ-ыг тараах замаар эрх мэдлээ нэмэгдүүлэх гэж байна гэх хардлага хэдийн төрсөн бололтой. Юутай ч Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулиас хойш харьцангуй нэгдмэл явж ирсэн Монгол Улсын Ерөнхийлөгч ба АН -ын байр суурь зөрөлдөж эхэллээ.
П.Мандах
sonin.mn
шаабар · 2018/11/06
Энэ хоёр хүн хоорондоо зөрчилдсөн гэж харахгүй байна. Улс төр явдгаараа явж байна. Парламентад суудалтай намын дарга хүн ийм л байр суурь илэрхийлнэ. Харин асуудал хэрхэн эргэх нь цаг хугацааны л юм. Одоогоор УИХ бараг саналаараа тарахаас өөр гарцгүй болчихсон юм биш үү. МАН ын онгоц живж байна. Ямар хамт живэлтэй биш. Дараагийн сонгууль ойрхон л харагдах болж дээ.
ард түмэн · 2018/11/05
Эрдэнэ бүрэн эрхээ дужстал сандал суудлаасаа бужхгүй бж бгаад идэж ууэ бгаа мөнгөө үргэлжлүүлэн идэхээр жлайрч байна ханаж цаддаггүй муухай шуналтан юмаа
ард түмэн · 2018/11/05
Эрдэнэ бүрэн эрхээ дужстал сандал суудлаасаа бужхгүй бж бгаад идэж ууэ бгаа мөнгөө үргэлжлүүлэн идэхээр жлайрч байна ханаж цаддаггүй муухай шуналтан юмаа
ард түмэн · 2018/11/05
Эрдэнэ бүрэн эрхээ дужстал сандал суудлаасаа бужхгүй бж бгаад идэж ууэ бгаа мөнгөө үргэлжлүүлэн идэхээр жлайрч байна ханаж цаддаггүй муухай шуналтан юмаа
ард түмэн · 2018/11/05
Эрдэнэ бүрэн эрхээ дужстал сандал суудлаасаа бужхгүй бж бгаад идэж ууэ бгаа мөнгөө үргэлжлүүлэн идэхээр жлайрч байна ханаж цаддаггүй муухай шуналтан юмаа
ард түмэн · 2018/11/05
Эрдэнэ бүрэн эрхээ дужстал сандал суудлаасаа бужхгүй бж бгаад идэж ууэ бгаа мөнгөө үргэлжлүүлэн идэхээр жлайрч байна ханаж цаддаггүй муухай шуналтан юмаа
үнэнч · 2018/11/05
өөрснөө хуралдаа суухгүй байж Ерөнхийлөгчөөр ажлаа хийлгэх гээд байгаа юм уу.
иргэн · 2018/11/05
2 хар хэрээ нэгинйхээ харыг гайхав гэдэг л болж байна даа хөөрхий
Зочин · 2018/11/05
би тараах биш харин бандаашны араас явуулах хэсэг нөхөд байгаа гэж боддог жишээ н а сүхбат с эрдэнэ ж эрдэнэбат зэрэг 10 гаруй хүний оронцогууд
Зочин · 2018/11/05
с.эрдэнэ бол АН-ы м.энхболд гэж ойлгож болох хүн АН-ы холбогдсон бүх бохир зүйлсэд эрдэнэ ямар нэг хэмжээгээр оролцоотой байдаг. АН-ы дарга женко болно уу эрдэнэ ван хэвээрээ байна уу иргэдэд нэг их хамаатай зүйл биш гол нь энэ АН МАН МАХН гэсэн хулгайн бүлэглэлээс үймээн самуунгүйгээр яаж салах вэ гэдэг л гол асуудал байх.
зочин · 2018/11/05
энэ удаа эрдэнэ харин зөв дуугарчээ, дэмжиж байна. Женкогийн санаа маш буруу, улсыг үймээн самуунд үндсэндээ уриалаад байна, шал тэнэг амьтан. энэ мэхэнд эрхбиш олон түмэн орохгүй биз ээ