Фото сурвалжлага: Шатахууны үнийг 1500 болгох хүртэл жагсана гэв
2018/11/05
Сүхбаатарын талбайн хоёр талын замаар приус голдуу машинууд Монгол улсын далбааг намируулан, сигналдаж, шатахууны үнийг буулгах шаардлага тавьж байна.
Дизель түлшний үнэ хоёр сарын өмнө 2125 байсан бол өнөөдөр 2350, АИ92 бензиний үнэ сарын өмнө 1820 байсан бол өнөөдөр 1976, АИ95 бензиний үнэ 2160-аас 2326 болж тус тус нэмэгджээ. Тиймээс жагсагчид шатахууны үнийг 1500 хүртэл буулгах шаардлага тавьж байна.
Жагсаалыг зохион байгуулж буй Б.Цэгмэд: Тав хоногийн турш талбайг 07-11 цагийн хооронд гурав тойрно. Өнөөдөр бол зөвхөн нэг эгнээг хаагаад жагсаал хийж байна. Жагсаалд оролцогчид нэмэгдэх юм бол нэмж эгнээнүүд хаагдах болно. Приус эзэмшигчдийн нэгдсэн группийн хамт олон өвөл жагсаал хийсэн. Тэгэхэд өвөл нэгдүгээр сард долоон хоног жагсаж АИ-92 бензиний үнийг тогтоон барьсан. Бидний зүгээс найман шаардлага тавьж байгаа. Бид Засгийн газрын тэргүүн У.Хүрэлсүхтэй л уулзмаар байна.Бид Засгийн газрын тэргүүнтэй уулзах хүртэл жагсаалаа зогсоохгүй.
Приус голдуу байсан энэ жагсаалд оролцогчдын тоо нэмэгдсээр байсан юм. Жагсаалд оролцогчид дараах уриалгыг нийт жолооч нарт хандан гаргасан.
Хүннз · 2018/11/06
Бизен шатхуу бол бүх юмны суурь үнэ болдог. Дэлхийн зах зээлийн нефтний үнэ мөн хойд хөршийн хил, гаалийн үнэ зэргээс үүдэн манайд байнга өсөж байдаг. Дэлхийн з/з дээр хямдарсанч манайд нөгөөл өндөр үнээрээ байдаг. Үүнд хамгийн гол нөлөө үзүүлэг зүйл бол ам.долларын ханш , улс төр бизнесийн олигархууд байна. Иймээс яаж ч жагсаад тэмцээд бид амжилт олохгүй, Бид хямд шатхуун хэрэглэе гэвэл баялаг бүтээж экспортоо нэмэгдүүлэх, мөн улс төрчид нефтний салбараас зайлах хэрэгтэй. Ер нь барилга, нефт салбрын бүтээгдэхүүнүүд үнэтэй байдаг чинь үүний цаана улс төрчид гэж өарснийгөө нэрэлсэн олигархууд байдаг юм. Үүнийг зайлууулж чадах уу...асуудалтай байгаа биз тэгээд монголчууд!!!
irgen · 2018/11/05
ene yanzaaraa mongol uudluhgui ee. ev negdel megdel yu yu bilee haana bn
зочин · 2018/11/05
Зөв байна.Та нартайгаа нэгдэнэ.Амжилт.
ХОТЫН ИРГЭН · 2018/11/05
Хүрэлсүхтэй уулзаад яах юм бэ? Улсаа эзэнгүйдүйлж орхисон ийм урагшгүй нөхөртэй уулзаад өөрчлөлт гарахгүй ээ. Зүгээр л засгийг огцруулах хэрэгтэй. Монгол улсад, ард иргэддээ бэрхшээлийг бий болгосон хүн өөрчлөлт гаргаж чадах ч үгүй. Чадвар ч байхгүй усан нойл нөхөр.