Цахим эмч: Чөтгөрийн чихэрлэг амт
2018/11/06
Цахим орчинд эрүүл мэндийн мэдээ, мэдээлэл, зөвлөгөөг 7 жилийн хугацаанд их, бага хэмжээгээр хүргэж ирсэн Цахим эмч бидэнд нэгэн зүйлийг сануулан уриалжээ. Тэрээр энэ удаад бүх насныхны хэрэглээ болсон ундаа, тэр дундаа хийжүүлсэн ундааны нэгэн орц найрлагын талаар хөндсөн байна. Түүний өгсөн мэдээллийг хуваалцъя.
“Чөтгөрийн чихэрлэг амт
Сахаргүй ундаа “zero” гэж рекламдаад л, сахаргүй юм чинь арай гайгүй байх гэж бодоод уугаад байна уу?
Эдгээр ундаанд сахарозын агууламж байхгүй, гэхдээ чихэрлэг амт оруулагч E951 буюу “Аспартам” хэмээх энгийн сахарнаас 200 дахин чихэрлэг амт үүсгэх чадалтай химийн нэмэлт хийдэг. Аспартам нь халуун орчинд задралд орж элэг, тархи гэмтээгч, хорт хавдар үүсгэгч метанол, формальдегид хэмээх химийн нэгдлүүдийг үүсгэдэг.
Аспартам нь толгой өвтгөх, дотор муухайруулах, сэтгэл санаа тогтворгүй болгох, үс, хумс хугарах, унах, нойргүйтэх зэрэг гаж нөлөө илэрч болдог.
Чихэрлэг ундаанаас татгалзья!
Шошго уншиж сонголтоо хийцгээе!” гэжээ.
Жич дурьдахад, Цахим эмчийн оруулсан доорх зурагт нэг компанийн л ундаа байгаа. Тэгэхээр зөвхөн энэ ундаа хэмээн ташаа ойлгож болохгүй юм. Аспартам агуулсан бүх zero төрлийн ундаанд хамааралтай аж.