Топ модель Д.Пүрэвсүрэн одонгийн охиноо өлгийдөн авчээ
2018/11/06
Топ модель, жүжигчин Д.Пүрэвсүрэн “Одонгийн хүүхэд”-ээ өлгийдөн авчээ. “Занаду майнс” компанийн захирал Б.Ганбаяртай дэр нэгтгэн ийн отгон охиноо өлгийдөн авсан тэрээр “Интермед” эмнэлэгт арваннэгдүгээр сарын 3-ны өдөр эсэн мэнд амаржсан байна. Тэрээр ийнхүү гурван охин, нэг хүүтэй болж “Алдарт эх”-ийн одонг энгэртээ гялалзуулахаар болжээ.
Жирэмсэн байх хугацаандаа йогоор хичээллэн басхүү бие давхар ээжүүдэд төрөн төртлөө багшилсан тэрээр хэрхэн эрүүл бөгөөд илүүдэл жингүй төрж болохыг өөрийн биеэр үлгэрлэж байсан юм. Хүүгээ төрүүлснийхээ дараа “Лардьма” киноны хоёрдугаар анги болох “Амьдрал” кинонд тоглосон тэрээр ийнхүү дахин завгүй ээжийн аз жаргалтай өдрүүдийг өнгөрүүлэхээр болоод буй бөгөөд түүний гэр бүлд аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
зочин · 2019/01/06
4 өөр эцгийн хүүхдүүд
Zochin · 2018/11/18
Mundag gd bh yum. Olon huuhed gargaad mundag bolchihson u? Esvel olon huntei yavaldsan gd mundag boldg yumu?
zaluu · 2018/11/13
saihan bvsgvi dee amjilt
baysaa · 2018/11/08
Mundag busgui shu ger buld n az jargal eruue
Зочин · 2018/11/06
Сайхан эмэгтэй, чамд болон танай гэр бүл аз жаргал хүсэе.
зочин · 2018/11/06
мундаг бүсгүй