Буриад улсын ардын жүжигчин цолыг 20 хүрээгүй насандаа хүртэж, ОХУ-ын рок попын ертөнцөд цахиру хагалж олдон сая Оросуудын шүтээн болж Монгол эх орныхоо нэрийг дуурсгасан дуучин Б.Амархүү ирэх сард нээлтээ “Анхны үнсэлт” мюзиклын гол дүрийг бүтээхээр бэлтгэлдээ хэдийнэ оржээ.

   3 сарын 7,8,9-нд Нийслэлийн Улаанбаатар чуулгын тайзнаа тоглогдох тус мюзиклд түүний хамтран тоглогчоор залуу дуучин М.Сонор тоглож байгаа бол жүжгийн дүрүүдэд дүрүүдэд Нийслэлийн Улаанбаатар чуулгын жүжигчид, дуучид, бүжигчид болон хүүхэд залуучуудын “Улаан театр”-ын уран бүтээлчид оролцон хэдийнэ бэлтгэлдээ оржээ. Мөн мюзиклын ерөнхий найруулагчаар Нийслэлийн Улаанбаатар чуулгын ерөнхий найруулагч, Буриадын төрийн шагналт “Олег юмов”, жүжгийн зохиолчоор Ю.Энтин, В.Ливанов нар ажиллаж байгаа бол хөгжмийн зохиолчоор “A-Sound” хамтлагийн аргил гитарчин Д.Мөнхболд ажиллаж байгаа юм.

   Ингээд авъяслаг уран бүтээлчдээ болон түүний хамтран тоглогчдод өндөр амжилтыг хүсэн ерөөе.

Таныг урлагийн тэнгэр ивээг...