"Эрдэнэт" үйлдвэрт техникийн шинэчлэл үргэлжилж байна
2018/11/07
Ил уурхайн Засварын хэсэг, Цахилгааны хэсгийн ажилчид ЭКГ-10 маркын экскаваторыг өнөөдөр ажилд нь гаргалаа. Тус техник нь ОХУ-д үйлдвэрлэгдсэн бөгөөд 1997 оноос ашиглагдаж байгаа юм.
"Эрдэнэтийн овоо"-ны баялагийг олзворлоход Ил уурхайдОХУ, Герман улсад үйлдвэрлэгдсэн, 10, 15 м.кубын багтаамжтай 11 экскаватор зогсолтгүй ажиллаж байдаг.Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн хөгжлийн цогц бодлогын хүрээнд техник, технологийн шинэчлэл тасралтгүй хийгдэж байна. Үр дүнд нь үр ашиг нэмэгдэж, орлого өсдөг.