Машин гаргая гэж залгаад гаргаж ирж амийг нь хороосон гэх худал мэдээлэл тараажээ
2018/11/14
Иргэд та бүхнийг албаны эх сурвалжгүй худал ташаа мэдээлэлд итгэхгүй байхыг зөвлөж байна. Сүүлийн өдрүүдэд цахим орчинд :
Манай байрны залууг үүрээр машин гаргая гэж залгаад гаргаж ирж амийг нь хороосон аймшигтай хэрэг гарсан байна шүү. Утасны дугаараа бичиж үлдээх нь зөв ч юм уу аймаар нийгэмд болжээ хүмүүс минь сэрэмжтэй байгаарай.... гэсэн мэдээлэл худал болохыг Цагдаагийн байгууллагаас мэдээлэлж байна.
Та бүхэн цахим хуудсанд мэдээ мэдээлэл, үзэл бодлоо нийтлэхдээ бусдад #Үнэн#Зөв мэдээллийг түгээдэг байхыг эрхэмлээрэй.
ЦЕГ, ХМТ