АН-ын генсекийн чиглэл УИХ дахь АН-ын бүлгээ 2 хуваалаа
2018/11/21
Улс төрд үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан АН-ын генсек Ц.Туваан өнөөдөр улс төрийн шийдвэр гаргаж, Засгийн газрыг огцруулахтай холбоотой асуудалд УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд нэгдмэл байр суурьтай байж, Засгийн газрыг огцруулахыг дэмжих чиглэл өгсөн тогтоол гаргажээ.
Гэвч үүнтэй холбоотойгоор УИХ дахь АН-ын бүлгийн 9 гишүүн 4:5 гэсэн харьцаагаар 2 хуваагдаад байна. Учир нь Эрдэнэтийн 49 хувийн луйвар зэрэг том хэргүүдийг эсэргүүцэж ард түмний дуу хоолойг сонсдог гишүүд нь Засгийн газрыг огцруулж, улс оронд тогтворгүй байдал үүсгэхийн эсрэг байгаагаа илэрхийлж буй талаар Төрийн ордонд яригдаж байна.
зочин · 2018/11/22
Наад нэг МАНгар намыг самраагаад хаяачээ. Дуусгаад өг.
зочин · 2018/11/21
АН-бүлэгт намын шийдвэрийг дага гэсэн чиглэл өгсөн гэхээр бүлэгт байгаа хүмүүс өөрийн үзэл бодолгүй суудаг гэсэн үгүү .
bogo · 2018/11/21
төр самарч яах нь вэ та нар энэ чинь ард түмэнд маш хүндээр тусах болно яасан айхтар өс хонзон бэ... угаасаа та нар 2017 оны ерөнхийлөгчийн сонгуульд ард түмний дунд маш их нэр хүнд муутай М энхболдыг өрсөлдүүлнээс чинь болж хамаг асуудал эхэлсэн шүү дээ хэрэв Нямдорж өрсөлдсөн бол өнөөдөр ийм байдалд хүрэхгүйл байсан шүү...