Моника Левински юу ярьсан бэ?
2018/11/23
АНУ-д хамгийн их яригдсан түүхийн нэгд ерөнхийлөгч асан Билл Клинтон, Моника Левински нар нэр холбогдсон толботой хувцасны түүх ордог. Энэ хэрэг тухайн үед шуугиан тарьсан ч хувцасны эзэн энэ талаар юу ч яриагүй өнгөрсөн юм.
Харин саяхан Моника Левински энэ тухай ярьсныг “infobae.com” цахим хуудаст нийтэлжээ. Энэ хэрэг 1997 оны хоёрдугаар сарын 28-нд болсон бөгөөд Билл Клинтон дахин сонгуульд дөнгөж ялалт байгуулаад байжээ.
Тэрээр энэ үеэр радиод долоо хоногийн ярилцлага өгөхөөр Моника Левинскиг Цагаан ордонд урьсан байна. Харин үүнийхээ дараа түүнд зориулсан бэлэг байгаа гэж бүсгүйд хэлжээ. “Нью Йорк Пост” сонинд бичсэнээр энэ сарын 18-нд “A&E” телевизийн зургаан цуврал нэвтрүүлэгт оролцохдоо Моника Левински “Би түүнтэй ганцаар уулзах эсвэл үгүй юү гэдгээ мэдэхгүй байсан… гэж ярьсан байна. Түүнтэй гар барилцаж, хамт зургаа авахуулсны дараа тэр надад ерөнхийлөгчийн хувийн нарийн бичгийн дарга байсан Беттитэй уулзахаар яв, түүнд чамд зориулсан зүйл байгаа” гэсэн. Нарийн бичгийн дарга намайг зууван танхимд оруулаад, бид гурав цаашаа явсан. Харин Бетти хоолны өрөөнд нуугдахаар явсан гэж Моника Левински нэмж ярьсан байна. Учир нь ингэснээр бүгд намайг ганцаараа түүнтэй байгаагүй гэж боддог. Билл Клинтон надад хайрцагтай малгайнд тогтоодог зүү өгсөн. Тэгээд үүнийгээ надад өгөх гэж хайсан гэж хэлсэн. Учир нь бүрх малгайтай их сайхан харагдаж байна эсвэл магадгүй чи, чиний малгай сайхан харагдаж байна гэж хэлснийг санаж байна. Мөн надад Уолт Уйтменийн “Өвсний навчис” гэдэг номыг бэлэглэсэн гэж ярьжээ. Энэ бэлэг нь миний хувьд их утга учиртай байсан гэж нэвтрүүлэгт оролцох үеэрээ хэлсэн байна. Учир нь энэ амархан бэлэглэчихдэг ном биш. Харин бид намайг Пентагон руу шилжүүлснээр анх удаа хамт байж чадах болсон.
“Би түүний анхаарлыг татахыг хичээж байснаас гадна цааш нь үргэлжлүүлэхийг хүссэн. Эцэст нь Билл Клинтон надад зөвшөөрсөн” гэж Моника Левински хэллээ. Иймээс түүний хувцас бохирдсон ч тэр үүнийг нь анзаараагүй байна. Тэрээр “Бид дууссан. Дараа нь би түүнийг тэвэрсэн. Тэр ч намайг тэвэрсэн”. “Тэгээд би явсан” гэжээ. Мөн тэр орой хоол идэхээр явсан. Хэн ч надад “Чи ариун цэврийн өрөө явах хэрэгтэй. Хувцас чинь бохирдож толбо болсон байна гэж хэлээгүй. Харин Моника Левински 1998 онд шүүхэд мэдүүлэг өгөхдөө нүүрний тос эсвэл түүнтэй төстэй зүйл гэж бодсон гэж ярьсан байна. Мөн 2002 онд “HBO” сувгаар гарсан “Моника хар ба цагаанаар” баримтат кинонд тэр хувцсыг “Талархлын өдрөөр” оройн зоог барихдаа дахин өмссөн гэжээ. Энэ хувцас нь түүнийг бүдүүн харагдуулж байна гэж хэлсэн найз Линда Трипптээ ярьсан байна. Ингэснээр тэд бүсгүйн хувцас ерөнхийлөгчийн үрийн шингэний хэсгийг хадгалж байгааг мэджээ. Үүнийг нь Трипп баталсан бичлэгийг хийсэн бөгөөд нотлох баримт болгож авч үлдэхийг санал болгосон байна. Харин гурван жилийн өмнө Лас Вегасын Эротик музей Моника Левинскид даашинзыг нь сая ам.доллараар худалдаж авах санал тавьж байжээ.
Х.Оюунболд
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин