Сайн байцгаана уу, Би одоо  29тэй. Өөрөөсөө 9 насаар дүү охинтой үерхээд 6 сар болж байна. Эхэндээ бид 2 жаргалтай хосууд байлаа.

Сүүлийн 2 сар хэрүүл тасардаггүй. Би ч хардаад хэрэлдээд байх боллоо. /Хардалт бол өмнө үерхэж байсан бандийнхаа гэрийхэнтэй маш их дотно. Одоо ч тэднийхээрээ орж гардаг, би бас бус чатийг нь олоод уншчихсан юм./ Бид 2 жаргалтай байх үедээ 2 биендээ хайрын халамжийн уянгийн романтик байдлыг бэлэглээд сайхан зүйлийг мөрөөдөж яриал гое байсан. Одоо бол нуль хараал урсгаж хэрэлдээд байх юм. Намайг сүүлдээ би ганцаараа хайрлаж хамгаалж гуйж гувшиж араас нь гүйж байна. Намайг элдвээр доромжилсон ч гэсэн 2улаа ярилцая яагаад ийм харилцаатай болсоныгоо бодож тунгаая гэхэээр, юугаа ярьдаг юм чамтай гээд ерөөсөө ярилцахгүй.

Намайг хөөж туусан ч гэсэн би араас нь гүйгээл. Ажлыг нь амжуулаал байх юм. Манай найзууд наад охин чинь чамд тохирохгүй ээ гэсэн ч би өөрийгөө мэдэж байна гээл байдаг. Хэдий хүртэл энэ байдалтайгаа байх гэж байгаагаа мэдэхээ байгаад та бүхний сэтгэгдэлийг сонсохыг хүссэндээ энд бичиж байна. Би тэрэндээ дэндүү их хайртай.