Дублин хотын эмэгтэйчүүд хүчирхийллийн эсрэг жагслаа.

Учир нь 17 настай охиныг хүчирхийлсэн этгээдийг шүүхээс цагаатгасан учир ийнхүү тэд эсэргүүцлээ илэрхийлжээ. Хүчирхийлэл болох үед охин торон дотуур хувцас өмссөн байсан бөгөөд шүүгч хэлэхдээ "Энэ нотлох баримт түүнийг хэн нэгэнтэй дотно харьцаанд орох хүсэлтэй байсныг илэрхийлэхгүй байна уу? Түүний юу өмссөн байсныг санах хэрэгтэй. Тэр урдаа торон оруулгатай дотоож өмссөн байсан” хэмээн хохирогчийг буруутгасан нь олон хүний дургүйцлийг төрүүлсэн юм. 

Үүнээс үүдэн цахим орчинд "ThisIsNotConsent" буюу "Энэ зөвшөөрөл биш" гэх хөдөлгөөн өрнөсөн юм. Жагсаалд оролцогчид мөн адил уг уриаг лоозон болгосон байх бөгөөд шүүх шийдвэрээ буцааж, охины хэргийг дахин  авч хэлэлцэхийг шаардлаа. 

www.Seen.mn