Кюүшюү башёд Tакакейшёо 13 даваатай түрүүллээ
2018/11/26
Японы мэргэжлийн сумо бөхийн 11 дүгээр сарын тэмцээн Кюүшюү башёгийн 15 дахь өдөр 22 настай Такакейшёо Нишигики-г давснаар 13 даваа 2 унаатай анх удаа Макүүчи буюу дээд зиндаанд түрүүлж Японы Эзэн хааны цом хүртлээ.
Тэрбээр 14 дэх өдрийн барилдаанд Озэки Такаясү-д унаснаар хоёулаа 12 даваа, 2 унаатай болоод байсан юм. Харин энэ өдөр Озэки Такаясү, Сэкиваке Митакэүмэ-д унаснаар 12 даваа 3 унаатай болсноор Такакейшёотой нэмэлт барилдаан хийх боломжоо алдсан юм. Точиношин, Шохозан нарын барилдаан тун ширүүн болж, Точиношин унаснаар 8-7 гэсэн даваа унаатай, харин Шохозан 11-4 гэсэн даваа, унаатай болов
Zochin · 2018/11/27
http://StartWeeklyJob.com/?userid=138871