Н.Энхбаяр даргатай МАХН-ыг татан буулгах юм уу? нэрийг нь өөрчлүүлэх шаардлагатай байна, Ерөнхийлөгчөө
2018/11/27
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга танаа
Ил захидал
Төрийн тэргүүн таны амрыг эрж мэндлэхийн хамт түүхийн ээдрээтэй асуудлыг уламжилж, алдаа оноогоо ялгуулахыг хүсч байна.
Нэг. 1990 онд ардчиллаар далбаалж, цагаатгал руу туйлширснаас Ванчин богдын зарлиг заавар бие хүнээр удирдуулсан гадаадын тагнуул, 1932 оны феодал лам нарын зэвсэгт бослогын нууц толгойлогч Ёнзонхамба Ц.Лувсанхаймчигийг 1990 онд хуулийн бүрэн үндэслэлгүйгээр цагаатгах УЕПГ, Улсын Дээд шүүхийн тогтоолуудыг хүчингүй болгож, феодал лам нарын зэвсэгт бослогыг ардын бослого гэж түүх гуйвуулсныг залруулах.
Мөн цагаатгал руу хэт туйлширснаас бүрдэл дутуу хэргүүдийг бусад судалгаатай хольж үзэхгүйгээр цагаатгасан хамгийн хэрцгий алуурчин Бутачийн Баасан, Самбуу дүвчний хамт 21 сар тэмцэж яваад баривчлалгүй зугтаж ял завшсан Батын Содов, 1936 онд БНМАУ-ыг устгах зорилготой ирсэн тагнуул С.Батаа (Намжилдэндэв нарыг цагаатгаж араасаа алдаа завхрал дагуулсныг засч арилгуулах)
Хоёр. 1932 онд гарсан феодал лам нарын бослого нь олон хүний амь хөнөөж, дараа нь олон мянган лам нарыг хэлмэгдүүлж 700 гаруй сүм хийд устгах шалтгаан буй болгосонд дүгнэлт хийж шашны байгууллага сүсэгтэн олондоо хандаж үг хэлээгүй МБШТ-ийн тэргүүн, Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба, гавж Д.Чойжамц 1990 оноос IX богдоос эхлээд хориод хутагт хувилгаадын хойд дүрийг тодруулж, одоо X богдоо залахад бэлтгэж байна. Энэ нь хууль биелүүлсэн үү, зөрчсөн үү гэдгийг шалган тогтоож хойд дүр тодруулахыг хориглосон төр, засгийн тогтоолыг биелүүлэх эсвэл хүчингүй болгож чөлөөтэй тодруулдаг болох асуудлыг шийдвэрлэх.
Гурав. 2011 онд 1921-2011 онд МАН, МАХН нэртэй байсан ууган нам МАН гэж нэрлэх болсныг далимдуулан, МАХН шинээр байгуулан МАН, МАХН нэртэй хоёр нам ажиллаж байна. Үүнээс шалтгаалж 1921-2011 оны МАН, МАХН нэртэй, нэг нам, 2011 оноос МАН, МАХН нэртэй хоёр намын түүхийг бичих, судлах, суралцахад ялгаж ойлгоход хүндрэлтэй болсныг Улсын Дээд шүүхэд энэ оны гуравдугаар сард уламжилсанд 3/1231 тоот бичгээр "Одоогийн байдлаар Улсын Дээд шүүхэд улс төрийн 28 нам бүртгэсэн байгаа бөгөөд МАХН гэсэн нэртэй улс төрийн намыг УДШ давхардуулж бүртгээгүй болно" гэж хариу өгсөн. Гэтэл Х.Энхбаяр даргатай МАХН ажилласаар байна. Иймээс энэ намыг татан буулгах юмуу нэрийг өөрчлүүлэх шаардлага гараад байгааг анхаарна уу. Энд дурдсан гурван асуудлаар хуульчид, судлаачид, түүхчдийн ажлын хэсэг байгуулж ажиллуулаад эрдэм шинжилгээ онолын Бага хурлаар хэлэлцүүлж, зөвлөмж гарган зарлигаар баталгаажуулж Монголын нийт хүн амыг нэгдсэн нийтлэг ойлголт мэдлэгтэй болгох оновчтой ажил зохион байгуулахыг хүсье.
Судлаач өвгөн Бөөчүүд овогт Банзайн ЗИНАМИДАР
irged · 2018/11/27
MAXN gej bxgui. neg zartai luivarchin tuunii doldoi nariinin xorgodox uur
иргэн · 2018/11/27
Монгол улсад Намууд ч хэрэггүй Парламент ч хэрэггүй ямарч Ухамсаргүй Улс төрийн Соёлгүй Эх оронч үзэлгүй Төлөвшөөгүй Өлөн нүдэлсэн ийм Баагийнуудтай Улс оронд одоохондоо Парламентийн Засаглал зохихгүй юм байнаа гэдгийг МАН АН-уудын Төр барьсан Он жилүүд харууллаа шүү дээ Парламентийн Засаглал Ард иргэдэд лав Сайн зүйл огт авчирсангүй гэдгийг Иргэд олон түмэн Оюун санаа Бие махбодоороо мэдэрлээ шүү дээ
Зочин · 2018/11/27
Тэр нэг амьд сэг удахгүй ээ. Монголын энэ их замбраагүй байдлын эхлэлийг тавьсан лалар гэсгээлээ хүртээд дуусах шатандаа орох үед авсандаа МАХНтайгаа авслагдана.
зочин · 2018/11/27
Монголд байгаа бүх намыг татан буулгаад, шинээр байгуулах хэрэгтэй. дефакто Жаргалсайхан хэлснээр.
Иргэн · 2018/11/27
Яг. Зөв?! Хэрийг нь өарчлүүлэх шаардлагатайv?!Элбэгдоржийн хутгасан бантанг засах нь зөвөа?! МАХН-ын нэрийг Н.Энхбаят авах ёсгүй байсиймаа?!
Иргэн · 2018/11/27
Яг. Зөв?! Хэрийг нь өарчлүүлэх шаардлагатайv?!Элбэгдоржийн хутгасан бантанг засах нь зөвөа?! МАХН-ын нэрийг Н.Энхбаят авах ёсгүй байсиймаа?!
Иргэн · 2018/11/27
Яг. Зөв?! Хэрийг нь өарчлүүлэх шаардлагатайv?!Элбэгдоржийн хутгасан бантанг засах нь зөвөа?! МАХН-ын нэрийг Н.Энхбаят авах ёсгүй байсиймаа?!
Зочин · 2018/11/27
Б.Зинамидар гэж хүн нэг зүйлийг ойлгохгүй байна даа хөөрхий. Монгол Улсын Ерөнхийлөгч Улс төрийн намуудыг татан буулгахыг мэддэг хүн нь биш за
шаабар · 2018/11/27
Аливаа асуудал ул суурьтай, судалгаатай долоо хэмжиж нэг огтлоогүйн алдаа байхыг үгүйсгэх аргагүй. Түүхчид, судлаачид архивын бодит баримт сэлтийг судлаж, дахин хэл ам хэрүүл мэргээн гаргахгүй нэг мөр шийдэх нь зүй мэт. Хэн буруу хэн зөвийг цаг хугацаа харуулдаг ч хугацаа алсрах бүр түүхийн гажуудал даамжирдаг жам буй.
Зочин · 2018/11/27
huuuuuuuuuuuuuuuuts