Залуусын сонирхон үздэг контентийн нэг бол "Оннц Думд"  цуврал билээ. Реппер Rokit Bay буюу О.Баярсайханы зохиолыг бичиж найруулсан "Онцц Дүмд" цуврал өнгөрсөн жил эхний бүлэг дууссан бол энэ жил хоёрдугаар бүлэг хэдийнэ гараад эхэлсэн.

Нэг анги нь 20 гаруй минут үргэлжлэх, насанд хүрэгчдэд зориулсан тус хүүхэлдэйн кинонд хэсэгхэн дүрслэгдээд өнгөрөх скен ч цаад утга санаа нь бидний амьдарч буй нийгмийн үнэн төрхийг илтгэдэг гэдгийг олон үзэгч мэднэ.

Тэгвэл энэхүү бүтээлийн эмэгтэй дүрүүдэд нэг бүсгүй дуу оруулдаг юм. Түүнийг  С.Сэлэнгэ гэдэг бөгөөд телевизийн салбарт ажиллаж байгаад одоо VIBE радиод ажиллаж байгаа аж.

Дуу оруулсан дүрүүд:

Дулмаа
Бүжин
Сошиал од
Ууртай ээж
Фэн клабын охин