У.Хүрэлсүх: У.Хүрэлсүх: "Шударга ёсны тэмцлээ тууштай үргэлжлүүлэхээ эр хүний ёсоор амлаж байна"
2018/11/30
Өнөөдрийн УИХ-ын нэгдсэн чуулган хуралдаж Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах асуудлыг хэлэлцлээ. Улмаар хуралд оролцогчдын 54.8 хувь нь огцруулахгүй байх нь зүйтэй гэж үзсэн.
Тодруулбал, УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанд оролцох ёстой 75 гишүүнээс 73 нь оролцож, тэдний 53 нь байр сууриа илэрхийлсэн юм. Улмаар Засийн газрыг огцруулахыг дэмжье гэдгээр санал хураалт явуулахад гишүүдийн 33 нь буюу 45.2 хувь нь огцруулахыг дэмжсэн бол, 40 нь буюу 54.8 хувь нь татгалзснаар У.Хүрэлсүхийн Засгийн газар бүрэн эрхтэйгээ үлдсэн билээ. Тэгвэл "Намаа цэвэрлэнэ", "Шударга ёсны төлөө тууштай тэмцэнэ" гэдгээ удаа дараа илэрхийлээд буй Ерөнхий сайд өөрийн цахим хуудсаараа дамжуулан ийнхүү мэдэгджээ.
У.Хүрэлсүх: Төрийн тогтворгүй байдал үүсч, удаан хугацаанд ард түмнийхээ сэтгэлийг түгшээсэн явдалд Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд ард иргэдээсээ уучлал хүсч байна. Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцсэн УИХ-ын чуулганы үеэр миний алдаа дутагдлыг ил тод хэлж, үнэтэй зөвлөгөө өгсөн шударга улстөрчдөд талархаж байна.
Би төгс хүн биш ээ, надад алдаа бий, оноо ч бий. Итгэл хүлээлгэсэн ард түмэнтэйгээ хамт шударга ёсны тэмцлээ тууштай үргэлжлүүлэхээ эр хүний ёсоор амлаж байна. Шударга бустай тэмцэх бидний замд олон бэрхшээл таарна, тэр болгоныг хамтдаа даван туулна гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна. МОНГОЛ УЛСЫН ТӨЛӨӨ ЗҮТГЭЕ" гэжээ...
Bts · 2018/12/02
Хүрэлсүх одоо юу ч хийхгүй дээ. Хийж чадах ч үгүй. Хийе ч гэсэн хийлгэхгүй. Нааад зах нь ЖБҮ-чдээсээ салж чадахгүй Салбал танхим нь чадамжгүй болно. Салбал сайд нараа дан дээлтэй мэргэжлийн болгох хэрэгтэй. Их хурал нь ийм юм хийлгэхгүй. Тэгээд их хурал нь тарвал энэ засгийн газарч байхгүй болно.
Зочин · 2018/12/01
Одоо офшор Дубай Эрдэнэт ОТ гээд хэдэн зуун тэрбумаа шалгаж ур дунг нь мэдээлэх хэрэгтэй гадныхны татвараас челеелсен асуудлыг гээд л шударга болгох зуйл их байна даа
бодлын хулгайч · 2018/12/01
АМЖИЛТ ХҮСЬЕ. ОДОО АМЛАЛТАА АЖИЛ БОЛГООРОЙ. УРВАГЧ НАРЫГ ЗАЙЛУУЛАХ ХЭРЭГТЭЙ. БУУНЫ НОХОД ХЭРЭГГҮЙ. УРАГШАА
Зочин · 2018/12/01
элбэгдорждохоо болио чамайг хэн гэдгийг мэднэш д ЖИДҮ чид бол гэмт хэрэгтнүүд
t · 2018/12/01
nomtoibayariig mash hurdan zailuul .beeljis zutgaj bna
Монгол хүн · 2018/12/01
Ард олон дахиад л энэ шудрага дүр эсгэсэн дарангуйлагчтайгаа үлдсэн хугацаанд зовох болж дээ. Энэ тэнэг, хулгайч 76 аас яаж хурдан салах вэ.
Миеэ. Энхболд бол · 2018/12/01
Миеэ. Энхболд бол хотын дарга байхаасаа маш их эвдэрсэн хүн. Газрын наймааг Монголд цэцэглүүлсэн гэж ярьдаг. Одоо Элбэгдоржтой түрийвч нэгдсэн. Ер нь их эвдэрсэн хүн.
Миеэ. Энхболд бол · 2018/12/01
Миеэ. Энхболд бол хотын дарга байхаасаа маш их эвдэрсэн хүн. Газрын наймааг Монголд цэцэглүүлсэн гэж ярьдаг. Одоо Элбэгдоржтой түрийвч нэгдсэн. Ер нь их эвдэрсэн хүн.
төрд шударга ёс тогтооно · 2018/12/01
АН ын болд, батзандан, мурат нар шударга төрийн төлөө саналаа өглөө. ОДОО М. ЭНХБОЛД өөрийн саналаар суудлаа өгнө. ХУУЛИЙН байГУУЛЛАГУУДАА ӨӨРЧЛӨН ШИНЭЧЛЭХ АЖЛЫГ ТҮРГЭН ХИЙХ ҮЛДЛЭЭ. ардууд есАА ДЭМЖИЖ БАЙНА
монгол · 2018/11/30
Мие ээг хурдан зайлуул....АТГазарыг үндсээр ньөөрчил..ард түмэн итгэсэн