Хуралдаа суулгүй зугтсаны шагнал-БСШСЯ-ы сайд гэнэ үү?
2018/12/04
Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганы 2018 оны 11 сарын 30 н-ы нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын нэр бүхий 27 гишүүнээс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийг огцруулах саналыг хэлэлцсэн билээ.
Улмаар Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжье гэсэн Төрийн байгуулалтын байнгын хорооны саналын томьёоллоор санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 73 гишүүний 33 нь буюу 45.2 хувь нь дэмжиж, 40 нь буюу 54.8 хувь нь татгалзсанаар чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийг огцруулах шаардлагагүй гэж үзсэн юм.
Хачирхалтай нь уг хуралдаанд Монгол Улсын Ерөнхий Сайдыг огцруулах саналд гарын үсэг зурсан УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг оролцоогүй. Тэрээр өмнөх өдөр нь ямар нэгэн тайлбар шалтгаан хэлэлгүйгээр утсаа салган, гадагшаа явжээ.
Үүнд нь Ерөнхий Сайдыг огцруулах бичигт гарын үсэг зурсан УИХ-ын 26 гишүүн нь ихэд гайхсан аж.
Гэвч түүний гэнэт гадаад явж, 26 гишүүнээсээ "урваж", хурлаа тасалсны шалтгаан ил болж эхэлжээ.
Тодруулбал түүнийг Ц.Цогзолмаагийн оронд Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Сайдад нэр дэвшүүлэхээр МАН-ын удирдлагын хүрээнд ярилцаж буй аж.
Г.Мөнхцэцэг нь
1991 онд Дорноговь аймгийн 1 дүгээр дунд сургууль
1995 онд Улсын Багшийн их сургуулийг утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжлээр, бакалавр
2013 онд Монгол улсын их сургуулийн Улаанбаатар сургуулийг хэл шинжлэлийн магистр зэрэгтэй тус тус төгссөн.
1995-1998 онд “Засгийн газрын мэдээ” сонинд сурвалжлагч,
1999-2000 онд “Зууны мэдээ” сонинд албаны дарга,
2000-2004 онд “Нью Майнд” ХХК-д хэвлэл мэдээллийн ажилтан,
2004-2009 онд “Нью Майнд” ХХК-ийн гүйцэтгэх захирал,
2009-2016 онд Монголын Зохиолчдын эвлэлийн гүйцэтгэх захирал,
2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр тус тус ажиллаж буй ажээ.
Э.Мягмар
sonin.mn
Иргэн · 2018/12/04
Арай үгүй биз дээ. Тэгвэл ч бүр баларна шүү. Ухаантай л бол өөрөө татгалзах байхаа
zochin · 2018/12/04
bagch nariin zugees eserguuchelmei fulna.ene n yls mur bolno sh uu
zochin · 2018/12/04
ganch ydaa hicheel zaaj vzeegui ebs iin fuhai oilgofgui huneer said tabibal man 2020 ond 1 ch suudal abahgui.chuulganaar helelcheh ued eserguicjelfei fylna.
Zochin · 2018/12/04
Munkhbat 2 dahi huvilbar
амаа · 2018/12/04
Амжлт хүсве урваж чадсан юм чинь урамшууллаа хүртэх бүрэн эрхтэй улс төр гэдэг чинь албан тушаалын төлөө чахаас ч буцахгүй байхыг хэлэх байх даа
Би · 2018/12/04
Арай ч үгүй байх аа ингэтлээ ядарсан юм байхдаа хүний нөөцөөр
Иргэн · 2018/12/04
Хүүхнүүд ч олон аргатай?! Мань хүн хоёр аргыг нь хэрэглээд байгаам бишүү?
Зочин · 2018/12/04
Больж үз.
Сүх · 2018/12/04
Иймэрхүү томилгоо хийгээд байвал Коммунист Хүрэлсүхийн засгийн газар. Тэсэхгүй л болвуу. Яасан давхар дээлэнд дуртай дарангйлагч вэ
Зочин · 2018/12/04
Энэ гүтгэлэг байхаа арай үгүй байлгүй, боловсролтой зангарагтай давхар дээлгүй хүнээр сайд тавихаа мэдэхийн дээдээр мэдэж байгаа гэдэгт итгэлтэй байна.
Зочин · 2018/12/04
Хүүк минь дээ Одоо нэг иймэрхүү томилгоо хийвэл тэгээд л өөтөө цаазын ял авна гэдгээ мэдэж байгаа биз дээ. Ард түмэн өөрт чинь хайртайй даа дэмжсэн юм биш шүү. Өөрий чинь хэлсэн үгэнд л итгэсэн, харин ам ажил 2 чинь алд дэлэм зөрөх гээд л байна даа
иргэн · 2018/12/04
Ерөнхий сайдаа бусадтайгаа нийлж Засгийн газрыг Огцоруулах Гарын үсэг зурчихаад алга болж бусдаасаа Урвадаг Түгжилээр Та яахнав дээ нэг Урвасан хүн Өөрөөс чинь Урвахгүй гэсэн Баталгаа байхгүй ш дээ Хүн төрөлхтөн ямарч цаг үед Урваач шарваач Этгээдүүдыг үздэггүй тэдэнд Хатуу шийтгэл оноосоор ирсэн байхад Ерөнхий сайд Та харин хажуудаа тэгээд бүүр Сайдаа болгох гээд байж байдаг Наанадаж Таны Нэр хүндэд муугаар нөлөөлнө цаашилбал Иргэд олон түмэн Ойр тойрныхон чинь юу гэж бодох юм Хэрэггүй л юм хийж байна дөө Ерөнхий сайд аа Ялихгүй зүйл Ямааны гарзтай гэж үг бий шүү дээ
;kkkkkkk · 2018/12/04
Ene emegtei arai l bishee, uuruu said boloh durtai bgaa bol oilgomjtoi, huduunii ulaan hatsart bn
ЗОЧИН · 2018/12/04
Ерөнхий сайд минь ганц гуйх юм. Арайч дээ сэтгүүлч хүн шүү.Боловсролын байгууллага хэн нэгэний тоглоомын газар биш шүү гэдгийг анхаарна биздээ.Боловсролын сайд хийчих маш олон хүн байгаа.Энэ том салбарт давхар дээлгүй байвал зүгээр дээ.Мөнхцэцэг арай бишээ.
иргэн · 2018/12/04
Хотгор шанагын уурхайг төрсөн ах дүүстэйгээ бүлэглэн гадныханд зарсан Ч. Хүрэлбаатар мэтийн хувалзнуудыг зайлуулахгүй бол энэ ЗГ удаан тогтохгүй дээ.
zochin · 2018/12/04
boliochee erguu malnuudaa, ih hurliin gishuun bish yag salbariin hun tavibal Hukee chinii ner hunded heregtei shuu