Ерөнхий Сайдын "Их цэвэрлэгээ"-нд Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан өртөх үү?
2018/12/05
Монгол Улсын Ерөнхий Сайд, МАН-ын дарга, хурандаа У.Хүрэлсүх Монголын улс төрд болон намдаа "их цэвэрлэгээ" эхлүүлж буйгаа зарласан билээ.
Одоогийн байдлаар ЖДҮ-ийг дэмжих сангаас зээл авсан, олгосонтой холбоотой асуудлаар ХХААХҮ-ийн сайдыг огцруулах санал гарган, УИХ-аар шийдүүлж, Зам Тээврийн Хөгжлийн Сайдыг чөлөөлөх асуудлыг УИХ-аар шийдүүлэх гэж байна.
Мөн уг зээлтэй холбогдсон Барилга Хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэн, ЗГХЭГ-ийн дэд дарга Б.Бат-Эрдэнэ, мөн ХХААХҮЯ, түүний дэргэдэх Жижиг Дунд Үйлдвэрлэлийг Дэмжих сангийн удирдлагуудад бүхэлд нь хариуцлага тооцож, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.
Уг сангийн удирдлагууд,ажилчдыг нь АТГ шалгаж буй юм.
Түүнчлэн Ерөнхий Сайд У.Хүрэлсүх "60 тэрбум"-ын хэргийг хамгаалсан, намынхаа бүлгийг зангидаж чадаагүй гэсэн үндэслэлээр Д.Хаянхярвааг УИХ дахь МАН-ын бүлгээс огцруулах саналыг гаргаж, УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд дэмжсэнээр бүлгийн даргаа өөрчилсөн билээ.
Өнөөдөр НИТХ хуралдаж, Монгол Улсын Ерөнхий Сайдын албан ёсоор хүргүүлсэн саналын дагуу Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Сундуйн Батболдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж эхлээд байна.
Мөн УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах үндэслэл бий эсэх талаар дүгнэлт гаргуулахаар Үндсэн хуулийн цэцэд хүсэлт хүргүүлээд буй.
Тэгвэл энэ бүхэнтэй зэрэгцэн, мөнгөний ханш унаж, эдийн засгийн байдал муудаж эхэлсэнтэй холбоотой шүүмжлэл их байгаа нь нууц биш.
Иймээс ч өчигдөр Засгийн Газрын ХЭГ-ийн дарга, Монгол Улсын сайд Г.Занданшатар, Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн Сайд Д.Сумъяабазар нар өчигдөр нефть импортлогчид болон Монгол банкны удирдлагуудтай уулзалт хийж, зарим шаардлагуудыг хүргүүлсэн аж.
Энэ үеэр Г.Занданшатар: "Улс төрийн зорилгоор үнээ бууруулахгүй үгсэн хуйвалдсан асуудал гарвал шууд тусгай зөвшөөрлийг чинь ЦУЦЛАНА... Дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ өсөж байхад Монгол дахь үнэ тасралтгүй өссөн, одоо буурч байх үед зах зээлийнхээ зарчмыг баримтлах ёстой..." гэсэн бол Д.Сумъяабазар: "Нэмэх үед чинь дуугүй нэмүүлээд л байдаг, асуудлыг чинь ойлгож дэмждэг. Харин үнэ буулгах гэхээр та нар янз бүрийн тайлбар тавиад ХУДЛАА ЯРЬЖ БАЙНА ШҮҮ... Шууд цуцлана шүү." гэжээ.
Өнөөдрийн байдлаар Монголын зах зээлд ам.долларын төгрөгтэй харьцах ханш 2632 болоод байна. Үүнтэй холбогдуулан Ерөнхий сайдын "их цэвэрлэгээ"-ний дараагийн "сэлэм" үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгийн тогтвортой байдлыг хангах зорилготой Монголбанк дээр буух бололтой.
Тодруулбал Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханыг үүрэгт ажлаа хангалттай хийж чадаагүй гэсэн үндэслэлээр огцруулах нь зөв гэсэн саналыг УИХ-ын нэр бүхий гишүүд Ерөнхий сайдад тавьж буй юм байна.
Н.Баяртсайханы үед Монгол төгрөгийн ханш түүхэн дэхь хамгийн доод түвшиндээ хүрээд буй билээ.
П.Мандах
SONIN.MN
matilda · 2018/12/05
Цэвэрлэ, цаг нь болсон · 2018/12/05
Үнэхээр цэвэрлэгээ хийх цаг болсон. Одоо юундаа айх вэ? Сайн муугаараа ялгарсан. Харин Хүрэлсүхийн ЗГ-т ганц том луйварчин бий. Тэр нь Сангийн сайд Хүрэлбаатар. Тэндэрчин хочтой амьтан шүү дээ. Өөр хүн олддоггүй юм байх даа.
Цэвэрлэ, цаг нь болсон · 2018/12/05
Үнэхээр цэвэрлэгээ хийх цаг болсон. Одоо юундаа айх вэ? Сайн муугаараа ялгарсан. Харин Хүрэлсүхийн ЗГ-т ганц том луйварчин бий. Тэр нь Сангийн сайд Хүрэлбаатар. Тэндэрчин хочтой амьтан шүү дээ. Өөр хүн олддоггүй юм байх даа
Цэвэрлэ, цаг нь болсон · 2018/12/05
Үнэхээр цэвэрлэгээ хийх цаг болсон. Одоо юундаа айх вэ? Сайн муугаараа ялгарсан. Харин Хүрэлсүхийн ЗГ-т ганц том луйварчин бий. Тэр нь Сангийн сайд Хүрэлбаатар. Тэндэрчин хочтой амьтан шүү дээ. Өөр хүн олддоггүй юм байх даа
Zochin · 2018/12/05
Ene dollar araidendej bna shuu yum khiikhgui khumuusee solikh ni zob shuu dee
Зочин · 2018/12/05
Чи эхний ээлжинд өөрийн засгийн газраа л цэвэрлэ. Бусад нь чамд хүртээлгүй шүү. Хууль хяналтын байгуулана цэгцлэнэ за.
иргэн · 2018/12/05
Ерөнхий сайд Та удаан л ажиллаад байх шиг хэлж ярьсан шигээ Шуурхай хөдлөхгүй бол Цаг хугацаа Ард иргэдийн Танд өгсөн Итгэл сэтгэл үгүй болчих байх шүү дээ Шуурхайлмаар л байх юм даа
Dandar · 2018/12/05
Chadaltai bsan bol ingej ez uruudahgui bayartsaihaniig uter turgen hus
ард · 2018/12/05
Хотгор шанагын уурхайг төрсөн ах дүүстэйгээ бүлэглэн гадныханд зарсан Ч. Хүрэлбаатар мэтийн хувалзнуудыг зайлуулахгүй бол энэ ЗГ удаан тогтохгүй дээ.
Зочин · 2018/12/05
60 тэрбумыхныг 64 тэрбумыхан дархуу удахгүй 70 тэрбумыхан гарч ирэх юм байнал доо