УИХ-ын дарга өөрийг нь огцрохыг шаардсан гишүүдтэй уулзаж байна
2018/12/06
УИХ-ын дарга М.Энхболд өөрийг нь огцрохыг шаардсан таван гишүүнтэй уулзахаар чуулганы танхимаас гарцгаасан.
Чуулганы хуралдаанд оролцож буй гишүүд Их хурлын даргыг Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Л.Болд, Б.Энх-Амгалан нартай ярилцаж, ойлголцох нь зүйтэй гэсэн санал гаргаснаар М.Энхболд чуулганы тахимыг орхиж, хуралдааныг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан удирдан явуулж байгаа юм.
Яг одоо Их хурлын дарга М.Энхболд өөрийг нь огцрохыг шаардсан таван гишүүнтэй өрөөндөө уулзаж байна. Уулзалтад сэтгүүлчдийг оруулаагүй зөвхөн зураглаач, зурагчдыг оруулсан байна.