Л.Оюун-Эрдэнэ: 60 тэрбумын тэр бичлэгэнд та үнэхээр байгаагүй юм уу? Төрийн сүлдний өмнө хэлчих?
2018/12/06
Төрийн ордонд, УИХ-ын чуулганы танхимын үүдэнд дөрвөн гишүүн суулт хийж, Үндсэн хууль зөрчсөн УИХ-ын дарга М.Энхболдыг огцрохыг шаардаж байгаа бөгөөд тэднийг УИХ-ын дарга М.Энхболд хүлээн авч уулзлаа.
Энэ үеэр тэрээр чуулганаас зугтан ганцаараа чуулганыг хаасан талаараа мөн 60 тэрбумын асуудлаар тайлбар хийлээ. М.Энхболд "Чуулган хуралдаж байх үед би цэцдийн өрөөнд байсан. Би 60 тэрбумын талаар нээлттэй хэлэлцүүлэг хийх талаар ямар нэгэн хааж боогдуулсан зүйл байхгүй. УИХ-ын даргын суудлаас огцрох тухай асуудлыг өргөн барьсан байсан. Үүнийг Үдсэн хуулийн цэц хэлэлцээд хариу гаргах байх. Хэрэв хууль зөрчсөн гэж үзээд огцруулах тухай шийдвэр гарвал татгалзах зүйл байхгүй. Энэ асуудлаа та бүхэн хуулийн дагуу өгөөч ээ гэж би хүсэж байна" хэмээлээ.
Л.Оюун-Эрдэнэ: 60 тэрбумын тэр бичлэгэнд та үнэхээр байгаагүй юм уу? Төрийн сүлдний өмнө хэлчих? Монголын ард түмний өмнө?Тэр үнэхээр эвлүүлэг юм уу?
Би танд итгэхгүй байна. Дөрвөн гишүүний өмнө гарын үсэг хааччихсан юм бэ? Та хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаанд нөлөөлж байгаа нь үнэн ш дээ. Яагаад тантай холбоотой хэргүүд дээр очоод хаагдчихдаг юм бэ? Таныг бид өөрөө саналаа өгөөд огцрохыг шаардаж байна" хэмээв.
Ийнхүү тэдний уулзалт өндөрлөсөн бөгөөд нэр бүхий 4 гишүүн Үндсэн хуулийн цэцдийн хариуг хүлээлгүй өөрийн саналаар түүнийг огцрохыг шаардлаа. Үүнд М.Энхболд ямар нэгэн хариу өгөөгүй бөгөөд бүх зүйлийг хуулийн дагуу шийдэхийг анхааруулсан байна.
Zz · 2018/12/07
60 ter bum yaahve uchirn oldono harin enees tom tootoi herguudiig 60 ter bum enhbold hoeroor haaj bain tumur zam boond uud bugd idsen shuu
Zz · 2018/12/07
60 ter bum yaahve uchirn oldono harin enees tom tootoi herguudiig 60 ter bum enhbold hoeroor haaj bain tumur zam boond uud bugd idsen shuu
Odoo bolno · 2018/12/06
Enkhboldoo ardiin amdral hetsuu bn, zailaad ogoochee,,
Иргэн · 2018/12/06
УИХ-ын дарга өөрөө 60-н тэрбум Хурал хаясан, ээлжит бус чуулган, 22-н гишүүний гарын үсэг зэргийн талаар маш тодорхой ярьлаа?! Эдгээр гишүүд монгол хэл ойлгодоггүй юм байна?! Ойлгохыг бас хүсдэггүй юм байна?! Ийм мэдлэг чадваргүй, хуулийн гадуур шаардлага тавигч нар. Бууж өгвөл эх орноосоо урвасан шиг асуудал болох юм байна?!