Талууд тохиролцохгүй бол улсаа ч нурааж мэдэхээр боллоо
2018/12/07
Монголд улс төрийн хямрал нүүрлэж байна. Дээдчүүлийн бужигнаан яг үнэндээ жинхэнэ хямрал биш. Төрийн гурван өндөрлөг, ҮАБЗ-ийн гурван гишүүний эрх мэдлийн төлөөх шуналаас үүдсэн хямрал.
Товчхондоо тэдний гардан хийж, дэглэн найруулж суугаа зохиомол хямрал. Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хаягласан том эсэргүүцэл лав л эгэл иргэдээс гараагүй. Ард түмэн тэдний хэнийг ч ажлаа муу хийлээ гэж жагсаагүй, цуглаагүй, эсэргүүцээгүй, шахалт дарамт үзүүлээгүй.
Манай дээдчүүлд төдийгөөс өдий хүртэл амь бөхтэй оршсоор ирсэн нэг гэм бий. Эрх мэдлийн өндөрлөгт гарсан хэн нь ч бүх насаараа эрх ямба эдлэх гээд зүтгэчихдэг. Бүх Ерөнхийлөгч нар ингэж зүтгэсэн. Эрх мэдлийн оройд мөнхрөн залрах хүслээ гүйцээхийн тулд тэд хуулинд гар хүрэх гэж оролдсоор ирсэн. Хаан болох замд нь садаа болсон хүн бүрийг дэвслэх гэж үзсэн. Хязгааргүй эрх мэдлийн төлөөх шунал, улайрлынх нь түүх жишээг тоочъё гэвэл барагдахгүй л дээ. Төрийн тэргүүн болсон хүмүүс Ерөнхийлөгчийн суудалд найман жил тухлах гэж зүтгэнэ. Ингээд зогсохгүй УИХ-ын даргаар найм, Засгийн газрын тэргүүнээр найман жил, нийтдээ 24 жил засаглах гэж шунах нь тэгтлээ гайхахаар хандлага биш болсон. Сүүлдээ бүр бүхэл бүтэн улсын тогтолцоог өөрчлөхөөр улайрч байна. Насаараа засаглаж, хаанчлах гэж тэр шүү дээ.
Монголын нэн шинэ засаглалын түүх тийм ч урт биш. Шинэ Үндсэн хууль батлагдсан үеэс гээд харахаар гучин жил хүрэхтэй үгүйтэй засаглалын түүхтэй улс. Шарлаж амжаагүй түүхийн хуудсыг эргүүлье. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдыг албыг хашсан гэдгээр Монголын түүхэнд үлдсэн хүн бол Н.Энхбаяр. Мань эр ганцаараа хүчтэй нөлөөтэй орших гэж, эрх мэдлээ хадгалж үлдэхийн тулд дайснаа дарах их үйлсэд засаглалынхаа багагүй хугацааг зарцуулсан. У.Хүрэлсүхийг фургоны хэргээр шоронд хийх гэж үзсэнээс эхлээд өчнөөн явдлыг дурдаж болно. Өөрийнх нь эсрэг дуугарсан хүн бүрд харшилж, хүчгүйдүүлэх бүх л аргыг хэрэглэдэг байсан нь хэний ч нүдэнд ил бодитой үнэн. Эрх мэдлийн төлөөх улайрал нь сүүлдээ бүр хэр хэмжээ, хязгаар хүрээгээ алдсан. Намынх нь томчууд ч энэ зуур зүгээр суугаагүй. Н.Багабанди АН-тай нийлж, Л.Энэбиш эсэргүүцэж юм юм л болж байв. АН ч дотроо хөлөө жийлцсэн. Энэ бүх үйл явдал, хагарал бужигнаан тухайн үеийн хэвлэлийн хуудаснаа дурайж байгаа. Эцэстээ тэдний энэ толхилцоон, Н.Энхбаярын эрх мэдлийн төлөөх эх адаггүй тэмцэл бүтэлтэй юм болоогүй л дээ. У.Хүрэлсүхийг шоронд хатаах гэж зүтгэсэн ч өнөөх нь Ерөнхий сайдаар ажиллаж байна. Ц.Элбэгдоржийг хэн ч биш болгох гэж үзсэн ч өөрийнх нь дараа Ерөнхийлөгчийн суудалд тухалсан. Н.Энхбаярын дайснаар тодорсон улстөрчийн нэг нь С.Баяр. Гэлээ гээд Н.Энхбаярын сүрд дарагдаагүй. Харин ч түүхэнд үлдэх мөртэй Ерөнхий сайд нарын нэгд багтаж чадсан.
Н.Энхбаярын дараа Ерөнхийлөгч болсон Ц.Элбэгдорж ч ялгаагүй. Эрх мэдлийн төлөө толхилцоон үүсгэсэн ээлжит Ерөнхийлөгч. “Хуулиас зугтсан хүн рүү хууль өөрөө очдог” гэж ирээд Н.Энхбаярыг шоронд хорьж байв. Намынхаа Н.Алтанхуяг, Х.Тэмүүжинг буланд шахсан, Х.Баттулгыг баривчлах гэж оролдсон гэж ирээд яривал өчнөөн үйл явдал, баримт сэлт жагсааж болно. Гэтэл Ц.Элбэгдоржийн үед шоронд хоригдож явсан Н.Энхбаяр өдгөө МАХН-ыг толгойлж байна. Удирдсан нам нь ирэх сонгуулиар УИХ-д хэдэн суудал авчих магадлалтай гэсэн таамаг ч дуулдаж буй. Ц.Элбэгдоржийн өрөөнд дуудагдаж очоод загнуулж суусан Х.Баттулга өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч.
Түүхийн давтамж ямар хоржоон даажинтайг баталж буй дараагийн хүн нь Х.Баттулга. Эрх мэдлийн үзүүрээс атгасан хэн ч тавьж чадахгүй улайран шунадагийн тод жишээг бид бэлхнээ харж сууна. Төрийн тэргүүн маань Н.Энхбаяр, Ц.Элбэгдоржийн гаргасан жимээр итгэлтэй гэгч нь алхаж явна. Орыг нь эзэлж магадгүй гэсэн бүхнээ дарж, буланд шахаж байна. Ч.Сайханбилэг, С.Баярцогт, С.Баярыг шоронд хийж, Ц.Элбэгдоржийг элдвээр сүрдүүлж, М.Энхболд, У.Хүрэлсүхийг өөр зуур нь толхилцуулж юм юм л болж байна. Гэлээ гээд мань эр мөрөөдөж харж яваа эрх мэдэлдээ хүрэхгүй л дээ. Ц.Элбэгдоржийг дарж дархан цолоо мандууллаа ч өнөөх нь дараагийн сонгуулиар гараад ирэх магадлал дэндүү өндөр. Араанд нь зуугдсан М.Энхболд УИХ-ын даргын суудлаас буусан ч хоёр жилийн дараах сонгуулиар парламентад сонгогдчихсон явахыг үгүйсгэх аргагүй. Эцсийн дүндээ улстөрчдийн хэн нь хэрэг хийсэн, хэн нь энхийн цагаан тагтаа вэ гэдгийг төрийн тэргүүн ч юм уу, эрх мэдлийн өндөрлөгт гарсан хэн нэгэн шүүдэггүй, ялладаггүй. Ардчилсан улсад хэн нэгний буруутай эсэхийг тогтоож тохирох ялыг нь оноодог ганцхан газар бий. Тэр нь шүүх. Төрийн томчуудын хорхойсон харж, дурлан тэмүүлж байгаа Путин, Назарбаевын эрх мэдэл, зоргоороо хаанчлал Азийн ардчилсан Монголд харь зүйл. Путин тэргүүтэй эрх мэдэлтнүүдэд дайснаа шууд буудах ч юм уу, хорих эрх бий. Харин ийм эрх парламентын засаглалтай манай улсын ямар ч эрх мэдэлтэнд байхгүй. Хүсэж дурлаад ч ирэхгүй, олдохгүй. Муугаар бодоод ингэж авирлалаа гэхэд эргээд шийтгэх хууль, шүүх засаглал үнэт зүйл, дархлаатайдаа бид азтай улс. Ардчилсан, парламентын засаглалын том давуу тал энэ л дээ. Бидэнд ийм давуу тал байдаг учраас толхилцох биш зөвшилцөх хэрэгтэй. Тохиролцоо, зөвшилцөөнд хүрэхгүй бол улсаа там болгодгийг Ливан, Сирээс харж болно.
Аливаа дайн бодолд бий болж биеждэг гэсэн айхавтар үг бий. Эрх мэдэлтнүүдийн атгаг бодол санааг өөрчилж, үймээн самуун, дайн дажин үүсгэхгүй байхын тулд ЮНЕСКО гэх нэгдлийг хүртэл хүн төрөлхтөн үүсгэсэн байдаг. Дэлхий нийтийг соёл урлаг, өв соёл, үнэ цэнээр нь нэгдүүлэх зорилгоор үүссэн энэ байгууллагын цаад утга нь ерөөсөө л дайн, толхилцоон, мөргөлдөөнөөс татгалзах хандлагын тод илэрхийлэл юм. Дарангуйлалтай, ардчилсан биш улс орнууд шиг нэгнээ барьж аваад буудчихаж болохгүйгээс хойш зөвшилцөл рүү хөтлөлцөөд алхмаар байна. Гал тогоондоо асуудлаа ярьж, ардчиллын үндэс болсон зөвшилцөх замыг сонгохоос өөр гарц эрх баригчдад байхгүй.
Хэмжээгүй эрх, их мөнгөнд дурласан шуналаа татахгүй бол ард түмэн гэж айхавтар шүүлт бий. Зөвшилцөхгүй толхилцсон хэвээр аж төрвөл ирэх сонгуулиар хэнд эрх өгч, хэнийг тойргийн гадна үлдээхээ шийдэх хүмүүс нь та бүхний дэглэсэн жүжгийг мушийсан шигээ харж суугаа эгэл иргэд. Дахиад хэлье, Монголын ард түмэн эрх мэдлээ булаацалдаж буй Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх гуравт ямар ч шахалт дарамт үзүүлээгүй. Толхилцоон сөргөлдөөн төрийн өндөрлөгүүдийн дунд л өрнөж буй. Толхилцооны гол сэдэв болж буй “жаран тэрбум” гэсэн сэдвийг дэврээсэн хүн нь төрийн тэргүүн. Жаран тэрбумын тухайд яг нарийндаа ярьсан л болохоос хийсэн ажил биш. Хийсэн хийгээгүйг нь өнөөхөндөө хэн ч батлаагүй. Хэн нэгний гэм буруутайг ардчилсан нийгэмд шүүх тогтоодог тухай өмнө цухас дурдсанаа дахиад давтъя. Энгийн ухаанаар, эрүүл саруул логикоор харвал хэн ч жаран тэрбумаар биш, сонгогчдын саналаар парламентад сонгогдсон, УИХ-д авсан суудлаараа засгийн эрхэнд гарсан. Ерөнхий сайдыг буруутгаж буй ЖДҮ иргэдийн дургүйцлийг дэврээж байгаа нь үнэн. Өмгөөлөх, хаацайлах, зөөллөх аргагүй факт мөнөөсөө мөн. Гэхдээ эцсийн шүүлтийг хийж, хариуцлага шийтгэл оноох эрх мэдэлтэн нь Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд биш. Ардчилсан засаглалтай оронд зөвхөн шүүх л тийм эрхтэй.
Манай гурав сүүлийн хоёр сарын турш огцруулна, огцруулахгүй гэж төр засгаа бужигнуулж байна. Эцэстээ бүр парламент биш, ганц хүний хүчтэй засаглал хэрэгтэй маягийн зүйл ярьж, тогтолцоогоо өөрчилнө гэж хадуурч эхэллээ. Засаг төрийн бужигнааныг хөөрөгдсөн хүмүүсийн цаад санаа нь тогтолцоог өөрчлөх хорхойсол байх шиг. Ингэж улайрлаа гээд Х.Баттулга, М.Энхболд, У.Хүрэлсүх гурвын хэн нь ч ялахгүй. Парламентын засаглалтай Монгол Ерөнхийлөгчийн засаглалыг сонгож тогтолцоогоо өөрчлөхгүй.
Ардчиллын онолчид төрийн гол үүргийг ерөөсөө л хүн амынхаа эрх ашгийг хамгаалах гэж онцолдог. Тэгэхээр эрх мэдлийн төлөө улайрлаасаа болж амьжиргаагаа чадан ядан авч яваа иргэддээ ачаа нэммээргүй байна, Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд аа. Халаасан дахь төгрөг нь өдрөөс өдөрт үнэгүйдэж байгаа иргэдэд тогтвортой төр, ухаалаг бодлого л хэрэгтэй болохоос эрх мэдлийн төлөө яахаас ч буцахгүй болсон та бүхний шунал, тэмцэл хэрэггүй. Иргэдэд ипотек, бага хүүтэй жижиг дунд үйлдвэрийн зээл, дажгүй цалинтай ажлын байр, төгрөгөө долларт дарлуулахгүй байх мөнгөний зөв бодлого л чухал байна. Иймээс та бүхэн яг одоо л зөвшилц, ярилц, ойлголц. Бидэнд үүнээс өөр арга хэтээсээ байхгүй. Эрх мэдлийн төлөө өөр зуураа толхилцсон төрийн өндөрлөгүүдээ дагаж ард түмэн чинь ямар гурав хуваагдалтай биш дээ.
Эх сурвалж: Өдрийн сонин
Зочин · 2018/12/10
Баттулгыг eрөнхийлөгч болсноос эхлээд л төрийн хэрэг эх толгойгоо алдсан даа. Дөнгөж сонгогдонгуутаа л хуйвалдаанаар засгийн газрыг огцруулж Хүрэлсүхийг eрөнхий сайдаар тавиад л бүх зүйл эхэлсэн. Хүрэлсүх бол Баттулгын гарын үзүүрээр хөдөлдөг нохойд барьдаг модны үүрэг гүйуэтгэж байна. Буруу замаар будаа тээвэл буцахдаа шороо тээнэ гэдэг л болж байна даа
Zaluu · 2018/12/07
Za daa ene gurav turiig barina gej yu baihav ard tumni her , shudraga es yarsan bugd hudlaa ta gurav tengerin tseerlelees umnu neg negniigee alaad duusnaa yaandaa ene mongol uls
Zaluu · 2018/12/07
Za daa ene gurav turiig barina gej yu baihav ard tumni her , shudraga es yarsan bugd hudlaa ta gurav tengerin tseerlelees umnu neg negniigee alaad duusnaa yaandaa ene mongol uls
zochin · 2018/12/07
M.Enhkbold darga hkiisen zyiltei khun shuu , Erenhkiilegch, Er. said nar denduu ulsaa tyilduulj ylakh sanaa aguulj bna boli ard tumen medej bna Ta nariig udaahkgyi shuu Khurelsukhee erguulj tat / demjigch gishuudee/
Зочин · 2018/12/07
Энэ бүх хэрүүл зарчилдөөний гол найруулагч чинь Нямдорж шүүдээ. Шудрага дүр эсгэгч эрхэм Нядорж хэдэн хөхкөрүү залуучуудыг турхираад ард нь хоцордог зуршилтай нөхөр. Одоо Энхболдыг унагаж өөрөө УИХ ын дарга болох гээд улайраад энэ 4 хөөрүүг турхираад байгаа нь тодорхой байна шүүдээ.
Хүмүүс мэддэггүй юм уу аль эсвэл · 2018/12/07
Хүмүүс мэддэггүй юм уу аль эсвэл мартчихдаг юм уу. Энэ Энхболд гэгч хүн хотын дарга байхдаа газрын наймааг аймаар цэцэглүүлсэн хүн шүү дээ. Чимээгүй царайлж байгаад дандаа хувьдаа ашигтай, улс оронд хортой зүйл хийнэ. АН-аас Алтанхуяг, МАН-аас энэ хүн хоёр бол жинхэнэ гэмгүй царайлж байгаад улсын мөнгийг тоншиж сурсан хүмүүс дээ.
Хүмүүс мэддэггүй юм уу аль эсвэл · 2018/12/07
Хүмүүс мэддэггүй юм уу аль эсвэл мартчихдаг юм уу. Энэ Энхболд гэгч хүн хотын дарга байхдаа газрын наймааг аймаар цэцэглүүлсэн хүн шүү дээ. Чимээгүй царайлж байгаад дандаа хувьдаа ашигтай, улс оронд хортой зүйл хийнэ. АН-аас Алтанхуяг, МАН-аас энэ хүн хоёр бол жинхэнэ гэмгүй царайлж байгаад улсын мөнгийг тоншиж сурсан хүмүүс дээ.
Хүмүүс мэддэггүй юм уу аль эсвэл · 2018/12/07
Хүмүүс мэддэггүй юм уу аль эсвэл мартчихдаг юм уу. Энэ Энхболд гэгч хүн хотын дарга байхдаа газрын наймааг аймаар цэцэглүүлсэн хүн шүү дээ. Чимээгүй царайлж байгаад дандаа хувьдаа ашигтай, улс оронд хортой зүйл хийнэ. АН-аас Алтанхуяг, МАН-аас энэ хүн хоёр бол жинхэнэ гэмгүй царайлж байгаад улсын мөнгийг тоншиж сурсан хүмүүс дээ.
Зочин · 2018/12/07
elbegdorjiig dahin harahiig husehgui bna
Иргэн · 2018/12/07
Иргэд бид төриин албыг наймаалцдаг гэдгииг эсэргүүцэж байна ш дээ бичлэг нь байгаад байдаг. Атг дарга цег дарга гээд хүмүүс яалт ч үгүй л мөн байгаад баядаг үнсэж үнхэлдээд ми энхболд иим байж болохгүйээээ имээс огцрох үндэслэлтэй гээд байгаа шүү Суудлаас дор төриин алба уих бүр ч байж болохгүй хариуцлагаа хүлээдэг улс төриин соёлоо харуул нотол энхболд даргаа
зочин · 2018/12/07
Өдрийн сонин нэр хаяггүй нийтлэл гаргадаг болоо юу. 60 тэр бумын хамгаалагчид нэрээ тавихгүй байгааг харахад эздүүдийнх нь айдас нөлөөлж байгаа юм байна даа.
Tenger · 2018/12/07
шаабар · 2018/12/07
Төр засгаараа тоглох ч осолтой үр дагавар авчирна. Ийм замаар шинэчлэл хийнэ гэдэг нэг л итгэл үнэмшилгүй. Элдэв мөрөөдөл горьдлогоо түр царцаагаад 2020 он хүртэл энэ байдлаараа гэлдрэх нь арай дээр. Иргэд маань 20 онд зөв сонголт хийж хулгайлдаггүй хуйвалддаггүй, авилгаддаггүй, эрдэм боловсролтой, элдэв муу зүйлд холбогдоогүй, нэр цэвэр буурь суурьтай ноён нуруутай хүмүүсийг сонгож УИХ аа байгуулж чадваас тэд хүсээд буй шинэчлэлийг хуулийн дагуу хийх боломжтой. Хэрхэхийг сонгогчид л шийднэ. Эрх мэдэлд хэт шунасан өнөөдрийн бүлэглэл юу ч хийж чадахгүй. Тэдэнд ардчилал шударга ёс биш өшөө хорсол, эрх мэдэл л хэрэгтэй.
Иргэн · 2018/12/07
Хуувь бус замаар төрийн эрхийг бүтэн атгах зорилгоор ерөнхийлөгч, ерөнхий сайд хоёр илт зүтгэж буй тохиолдолд, Их эзэн богд Чингис хааны хэлснээр "Их хүссэнд нь төрийн жолоог бүү атгуул" гэ нийг сануулахад тлүүдэхгүй бизээ?! М.Энхболд даргыг дэмжиж байна?!
Иргэн · 2018/12/07
Хуувь бус замаар төрийн эрхийг бүтэн атгах зорилгоор ерөнхийлөгч, ерөнхий сайд хоёр илт зүтгэж буй тохиолдолд, Их эзэн богд Чингис хааны хэлснээр "Их хүссэнд нь төрийн жолоог бүү атгуул" гэ нийг сануулахад тлүүдэхгүй бизээ?! М.Энхболд даргыг дэмжиж байна?!
Иргэн · 2018/12/07
Хуувь бус замаар төрийн эрхийг бүтэн атгах зорилгоор ерөнхийлөгч, ерөнхий сайд хоёр илт зүтгэж буй тохиолдолд, Их эзэн богд Чингис хааны хэлснээр "Их хүссэнд нь төрийн жолоог бүү атгуул" гэ нийг сануулахад тлүүдэхгүй бизээ?! М.Энхболд даргыг дэмжиж байна?!