М.Энхболдыг унагаана гээд парламентыг мөргөж, үндсэн хуулийг тийрч байна
2018/12/07
Монголын улстөрчид өөрсдийнхөө хийж байгаа “улс төр”-ийн учрыг ч олохоо болив бололтой. Учир нь улс төр утгаа алдаж, төр засаг завхарч дууслаа. Хамгийн сүүлд, өчигдөр УИХ-ын дөрвөн гишүүн УИХ-ын даргыг огцруулахаар хэд хэдэн акц хийв.
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Е.Аюурсайхан, Ж.Батзандан, Лу.Болд нар эхлээд чуулганы гадаа “сандалтай суулт” хийсэн. Тэгээд УИХ-ын чуулганы танхимд орж УИХ-ын дарга М.Энхболдын өмнө лоозон барьж зогссон.
Уг нь тэд чуулганы гадаа тавуулаа байв. Онгорхой үлдсэн сайдын суудлуудын аль нэгийг бөглөхөөр нэр нь яригдаж эхэлсэн УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан тэндээс босоод явчихсан. Ингээд дөрвүүлээ чуулганы танхимд орсон хэрэг.
Дараа нь УИХ-ын дарга М.Энхболд тэдэнтэй уулзаж, тэд “...Даваа гариг хүртэл огцрох өргөдлөө өгөх хугацаа өгье” гээд загнаж загнаж гарч одсон.
Өнөөдөр УИХ-аар хэлэлцсэн үндсэн асуудлаас гадуур иймэрхүү явдал болов.
Энэ бүхнийг зүгээр нэг шоу, улс төр, попорч байгаа байдал, PR гээд орхиж боломгүй юм. Мэдээж хэрэг, үүнийг хийж байгаа дөрвөн гишүүн тэгж л хандаад байгаа. Үр дүнг нь ч тэгж хүсэж байж магад. Гэвч иймэрхүү явдлуудын цаана маш аюултай үр дагавар нуугдаж байгааг хаана хаанаасаа харах хэрэгтэй болсон байна.
Монгол Улсыг Ерөнхийлөгч засагладаггүй, Ерөнхий сайд ч засаглахгүй. УИХ-ын дарга ч засагладаггүй юм.
Харин Монгол Улсын төрийн эрхийг парламент буюу хууль тогтоох байгууллага барьдаг юм. Өөрөөр хэлбэл, хууль тогтоох төлөөллийн байгууллага болох УИХ-аар дамжуулан ард түмэн төрийг барих ёстой гээд Үндсэн хуульдаа тунхагласан улс шүү, бид чинь.
МАН-ын хоёр, АН-ын /асан/ хоёр гишүүн УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулахаар Төрийн ордон дотуур дөрөө харшуулж явна. Ардаа УИХ-ын 30 гаруй гишүүн бий гэж ярьж байна.
Тэдний хийж буй тэмцэл гээчийг үзвэл ёс зүй, ёс суртахууны тухай ярих ч хэрэг байхгүй юм байна гэж ойлголоо.
Ёс суртахууныг зөвхөн Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Лу.Болд дөрөв гээчихээд байгаа юм биш, УИХ-ын гишүүд бүгдээрээ л ийм “хогийн сав”-нд орчихоод байгаа нь маргахын аргагүй үнэн юм.
Тэд УИХ-ын даргатай уулзаж байна аа. Загнаж байгаад босоод гарч байна. Эцдээс дээр хэлээд байгаа ёс суртахууны үгүйрэл харагдаж байгаа юм.
Уг нь энэ дөрвөн гишүүн М.Энхболд гэдэг хүний гэрт ч юм уу, эсвэл Тусгаар тогтнолын ордон дахь М.Энхболдын өрөөнд орж уулзсан бол ийм аяг үзүүлж болох л байх. Эрхэм гишүүд тэртэй тэргүй ийм л авиртай болчихсон цаг.
М.Энхболд гэдэг хувь хүн нь муу, нэр хүнд нь тааруухан байж болно. Тэр ч бүү хэл, тэдний хэлээд байгаа шиг МАНАН бүлэглэлийн толгойлогч нарын нэг, газрын наймаачин, Ц.Элбэгдорж, Т.Бадамжунай, 60 тэрбумын хэргүүдийг хаацайлж, хуулийн байгууллагуудын дарга нарыг хурууны үзүүр, утасны цаанаас удирддаг байж болно.
Гэвч М.Энхболд яг өнөөдөр бол УИХ-ын даргын албыг хашиж байгаа хүн. Тэр утгаар нь дээрх дөрвөн гишүүн хүссэн хүсээгүй М.Энхболдод биш төрийн өргөөнд нь хүндэтгэлтэй хандах ёстой байсан юм.
Тэр өрөөнд Монгол төрийн хэргийг өнөөг хүртэл залгуулсан үе үеийн УИХ-ын дарга ажил хэргээ явуулж ирсэн. Монгол төрийн үйл хэргийг тэндээс чиглүүлж, алдаа оноо бүгд тэнд л бүтэж ирсэн түүх бий.
Энэ бол эдгээр гишүүдтэй ёс суртахууны талаар ярих хэрэггүй гэсэн үг.
Тэдний үйлдлийг олон нийт хоёр талын ойлголтоор хүлээж авч байна. Нэг хэсэг нь дэмжиж байна. “...Ёстой гоё. Браво. Муу М.Энхболдыг зайлуул” гээд л балиашиглаж байна. Харин нөгөө хэсэг нь “... Хэний дохиураар юу хийгээд байна даа” гээд харамсаж, бас эгдүүцэж сууна.
Эхний хэсгийн балиашиг бол Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Лу.Болд нарын хүсэж байсан хүлээлт юм. Тэд үүнийг л хүссэн. Олны өмнө баатрын дүрээр шоу, улс төр, PR-aa хийсэн нь дүнгээ өгч байгаа хэрэг. Хөнгөн жингийн улстөрчдийн хүсдэг зүйл л дээ. Тийм хүмүүс үүнээс илүүг сэтгэх ч үгүй, тэгэх хүсэл ч байхгүй.
Харин тэдний үйлдэлд эмзэглээд, харамсаад байгаа хэсэг бол огт өөр зүйлийг хараад байгаагаа илэрхийлж байна. Тэр нь мөнөөх ёс суртахуун, хууль, тэгээд Монголын төрийн тогтвортой бай-дал, засаглалын хуваарилалт гээд олон зүйлийг давхцуулан харж байгаа юм. Маш томоор яривал тусгаар тогтнол юм шүү.
Шуудхан хэлэхэд, ийм маягаар ёс суртахууныг дэвслээд гарсан эдгээр гишүүдийн үйлдэл хуулийг “мөргөж” байна гэж олон нийт үзэж байгаа. Бидний ярьдгаар “эцэг хууль” буюу Үндсэн хуулийг хөндөж байгаа юм. Асуудлын гол нь энэ.
Өчигдрийн уулзалтын үр дүнг харъя. Тэдний хүссэнээр М.Энхболд УИХ-ын даргаас чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө гэж бодъё. Тэгвэл юу болох вэ. Үр дагавар нь юу вэ. Тэр дөрвөн гишүүн үүнийгээ хэрхэн тайлбарласан бэ. Ганц нэг цухалзуулсан санаагаар нь бодоход, М.Энхболд огцронгуут Монгол Улсад шударга ёс тогтоод, өргөс авсан юм шиг сайхан болчих уу. Аль эсвэл өнөөдрийн татварын дарамт арилж, шатахууны үнэ, долларын ханш 1,000 төгрөг болтлоо буурч, ард түмний ачаа хөнгөрөх үү. Энэ тухай тэд юу ярив.
Хариулт нь их сонин гарна. Бүгд боломжгүй.
Ингэж бичсэнээрээ үүнийг бичигч нь М.Энхболдыг өмөөрсөнгүй. Өмөөрөх ч үгүй. М.Энхболд Монголын төрд үнэхээр гай тарьсан бол явах л ёстой.
Харин эдгээр гишүүдийн дайраад, тулгаад байгаа шиг шалтгаанаар бол тэр ажлаа өгч болохгүй. Монгол Улс хуультай, төрт ёстой. Түүний дагуу л шийдэх учиртай. УИХ-ын даргыг огцруулах, чөлөөлөх хэдэн шалтгааныг УИХ-ын тухай хуульд тов тодорхой заасан. Зүй нь эдгээр гишүүд тэр хуульд нь яаж заасан, түүнийг л шалтаг болгох ёстой юм.
Хэрвээ ийм аргаар дайрсаар, М.Энхболд айгаад өргөдлөө өгвөл Монголын парламентад бас нэг балиар жишиг тогтоно. Засаглал тэр чигээрээ ганхана. Яагаад гэвэл, М.Энхболдын дараа УИХ-ын дарга болох хүн бас л түүн шиг элдвийн асуудалтай хүн байж таарна. Цэв цэвэрхэн, бүгдэд нь таалагддаг “ноён доллар” шиг хүн энэ цаг үед МАН-д лав байхгүй. Хэн нэгэн сонгогдлоо гэхэд өөр нэг Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Ж. Батзандан, Лу.Болд нар гарч ирээд өчигдрийнх шиг өрөөнд нь орж загнаж байгаад л өргөдлийг нь өгүүлдэг болно.
Ер нь бол энэ бүхний учир нь МАН аваад явчих лидергүй болчихсонд байгаа юм шүү. Ганцхан жишээ бодъё. Өнөөдөр МАН-ынхан даргаа УИХ-д оруулж ирээд өөд нь татъя ч гэсэн энд тэнд гарсан нөхөн сонгуулиас торойгоод гараад ирэх найдвар тун бага байдаг юм. Бодит байдал энэ.
За, бүр аргаа бараад М.Энхболдыг унагаад дараагийн УИХ-ын даргыг сонгох гээд хар даа. Одоо хамгийн өндөр хувьтай яригдаж байгаа ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж байна. Өмнө нь энэ ажлыг хийж байсан туршлагатай. Харамсалтай нь хууль засаж, Үндсэн хуульд халдсан “хэрэг”-ээр огцорч байсан. Шадар сайд Ө.Энхтүвшин бас горилогсдын нэг. Тэр хүнийг нэр дэвшихэд л МАН дотроо урваж гүйдэг. Хувийнх нь “Өгөөмөр” зах нийслэлийн иргэдийн эрүүл мэнд, амгалан тайван байдалд халддаг гэдэг асуудал босоод л ирнэ. Тэгээд өөр бусад нь бол бүр хөгийн “зүүлт”-тэй хүмүүс нэр дэвшинэ гэсэн үг.
Үүнээс гадна ийм асуудал яриад яваад байгаа дөрвөн гишүүн маань бас л хэцүү харагдаад байгаа юм. Эхэнд хэлсэн “... Хэний дохиураар юу л хийгээд байна даа” гэдэг бол дэмий нэг тэнэсэн үг биш. Яах вэ, нэгэнт цаад эзэн, эднийг харваж байгаа “нум” бол байгаад байна. Тэр нум нь Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан хоёроо бол татаад авчих биз. Харин намаасаа хөөгдөөд, хаашаагаа мэдэхгүй нөгөө хоёроо дагаж яваа Ж.Батзандан, Лу.Болд хоёр бол тунчиг өрөвдөлтэй харагдаж байна.
Нөгөөтэйгүүр өчигдрийн чуулган дээр УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын хэлсэн “...МАНАН, МАНАН гээд л байгаа. Харин та дөрөв жинхэнэ МАНАН болоод зогсож байгаа юм биш үү” гэсэн үгийг ч бас ухах л ёстой юм.
Яг үнэндээ УИХ-ын даргыг огцруулах асуудал тэдэнд падлий ч үгүй эд. УИХ-ын даргыг олонх дотроосоо сонгодог. Тэр агуулгаараа Ж.Батзандан, Лу.Болд хоёрт байтугай АН-д ч хамаагүй. Ялангуяа ингэж олноороо УИХ-д ноёлж байгаа үед шүү.
Гэтэл мань хоёр гишүүн яг яах гээд ингэж салбаганаад байгаа нь ойлгомжгүй л харагдаж байгаа. Жиших юм бол хэрэлдэж байгаа айлд ороод эхнэртэй нь нийлээд нөхөртэй нь хэрэлдээд байгаа ч юм шиг л дүр бүтээцгээж байна.
Эцэст нь энэ бүхэн учир мэддэг хүмүүст бол уншигдаад эхэлчихжээ. “...Улс, төрийг тогтворгүй байдалд хүргэж, төрийн эрхийг тайван замаар авдаг улс төрийн гадаад технологи Монголд хэрэгжиж эхэлжээ” гэж байна. Өөрөөр хэлбэл, М.Энхболдыг унагаана гээд парламентыг мөргөж, Үндсэн хуулийг тийрч байгаагийн үр дүн нь ийм гэв.
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
zochin · 2018/12/09
Enhboldoo chi uuriiguu bodood tas zuuraad bh ym chi ogtsorhgui bol naad tanhim chin buheldee unah ged bnshuudee yasan arilsan dotortoi hun be mongoliin ard tumend taraa bur neg taniulj duuslaa shuudee. yandaa yana.
зочин · 2018/12/08
Иргэн · 2018/12/08
Байдлыг ажиглаад байхад М.Энхболд даргын зөв юм байна?! Эдгээр гишүүд хуулийн бус арга хэрэглэж хүчээр шийдэж болохгүйлдээ?! .Энхболд даргад хийсэн гэм, гаргасан алдаа ч бас алга!! Харинч иймэрхүү үйлдэлд буулт хийж хэрхэвч болохгүй?! УИХ-ын дарга шиг тух нуруу, жудаг туршлагатай улс төрч төрийн одоогийн удирдлагад алгадаа?!Ухралт хийж болохгүй ээ?! М.ЭНХБОЛД ДАРГАА?!

иргэн · 2018/12/07
залуучуудын Тэмцэлийг Дэмжиж байна Бидний цөөхөн Монголчууд хэдий болтол МАНАН-таж Утаанд угаартаж Бүүдгэр тэнгэр шиг амьдрах гэж хоосон Ардчилалаар лоозогнож Худал хуурмаг Хулгай Луйвар Залилан Авилга Олигархуудын дэглэм Ноёрхож муухай муухай зүйлээр дүүрсэн Засаглалтай хэдий болтол ингэж Дэлхийн улс орнуудын хөгжил дэвшилээс хоцорсон
Зочин · 2018/12/07
enhbold ajilaa uguud zugeer alga boloo laitai ym zugeerel zailj uz
Зочин · 2018/12/07
УИХ-н даргат алдаа алга .
Зочин · 2018/12/07
Ямар юмных нь баатар Түгжилүүд шүү дээ
Зочин · 2018/12/07
ишшшш чааваас даа
Дамдин-очирт · 2018/12/07
таны нийтлэлийг уншлаа. Таны бодол гэж ойлголоо.Та хэтэрхий нэг талыг бариад байгаа юм бишүү жинхэнэ салбаганаад захиалгаа биелүүлчихлээ гэж омойтоод бгаа юмуу .Аливаа нэг зүйлийг бичихдээ 2 талын сайн мууг тэнцүүл
Иргэн · 2018/12/07
Ичиж улайдаггүй хачин нөхдүүд бол хуралдаа суухгүй байгаа Хүрэлсүхтэнгүүд байнаа?!
Иргэн · 2018/12/07
Ичиж улайдаггүй хачин нөхдүүд бол хуралдаа суухгүй байгаа Хүрэлсүхтэнгүүд байнаа?!
Зочин · 2018/12/07
БИ МӨНГӨӨР КОММЕНТ БИЧИГЧ БИШ.М.ЭНХБОЛД ГЭДЭГ ХҮН ӨӨРИЙГӨӨ ХУУЛИЙН 5 ЗААЛТААР ӨӨРИЙГӨӨ ХАМГААЛАХ ЁС ЗҮЙ БАЙХГҮЙ. ТА ЗҮГЭЭР ТӨРӨӨ ХҮНДЭТГЭЖ, АРД ТҮМНЭЭ АМАР АМГАЛАН БАЙЛГАЯ ГЭВЭЛ ЁС ЗҮЙН ХАРИУЦЛАГАА ХҮЛЭЭГЭЭД ОГЦОРЧИХ. ТАНД ЁС ЗҮЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ДАРААХ ҮНДЭСЛЭЛ БАЙГААГ АРД ТҮМЭН ЧИНЬ НҮДЭЭРЭЭ ХАРЖ ЧИХЭЭРЭЭ СОНССОН. ТӨРИЙН ХҮНД БАЙЖ БОЛОМГҮЙ ТАНЫ АЛ Д А А Н У У Д Ч И Н Ь : 1 -РТ 60 ТЭРБУМЫН ЯРИАН Д ГАРСАН ТАНЫ Д У У Х О О Л О Й, 2-РТ:ААРХАЛ НЭВТРҮҮЛЭГТ СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРООНЫ АЖИЛТАНГ ГЭРТЭЭ ХҮЛЭЭЖ АВААД А Л Т А Н С А Р Н А Й Г А А Р ШАГНАХ ТУХАЙ ТАНЫ БАХДАЛТАЙГААР ЯРЬЖ БАЙГАА Д У У Х О О Л О Й, 3-РТ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН МЭТГЭЛЦЭЭНД АСУУЛТУУДАА УРЬДЧИЛАН БЭЛТГЭЖ ӨРСӨЛДӨГЧ НАРАА ЭВГҮЙ БАЙДАЛД ОРУУЛАХ ТАКТИК БОЛОВСРУУЛЖ МҮОНТ- ИЙГАШИГЛАЖ БАЙГАА Б И Ч Л Э Г, 4- РТ МИНИЙ МЭДЭХИЙН ЧД -ИЙН 18-Р ХОРООНЫ СОНГОГЧ НАР Т 5 0 0 0 0. Т Ө Г Р Ө Г Т А Р А А С А Н, ҮҮНИЙ ТӨЛӨӨ АРД ТҮМНЭЭСЭЭ УУЧЛАЛТ ГУЙГААД ОГЦОРЧИХ!!
Хүмүүс мэддэггүй юм уу аль эсвэл · 2018/12/07
Хүмүүс мэддэггүй юм уу аль эсвэл мартчихдаг юм уу. Энэ Энхболд гэгч хүн хотын дарга байхдаа газрын наймааг аймаар цэцэглүүлсэн хүн шүү дээ. Чимээгүй царайлж байгаад дандаа хувьдаа ашигтай, улс оронд хортой зүйл хийнэ. АН-аас Алтанхуяг, МАН-аас энэ хүн хоёр бол жинхэнэ гэмгүй царайлж байгаад улсын мөнгийг тоншиж сурсан хүмүүс дээ.

битгий нохойт, энэ хүн явбал Монглолын төрийн албанд шургалсан түм буман авилгачид буюу 60 тэрбумынхан унах учраас энэ хүн үхтэлээ гүлдийж байна
Болд · 2018/12/07
МАФИТАЙ ИНГЭЖ ТЭМЦЭХ НЬ ЗӨВ Ш ДЭЭ . УГААСАА ХУУЛИЙГ ДУРААРАА ТАЙЛБАРЛАДАГ МИЕЭ
;kkkkkkk · 2018/12/07
Zaaniig jadaar khatgaj yavuuldag...
Зочин · 2018/12/07
М.Энхболдыг баривчилж шоронд хийх хэрэгтэй.. Шударга нийгэмд бол М.Энхболд аль хэдийн цаазаар авахуулсан байгаа...
Зочин · 2018/12/07
Захиалгат нийтлэл үү дээ. Хэ хэ. Батзандан Болд 2 шиг баатар алга даа.
Зочин · 2018/12/07
Захиалгат нийтлэл үү дээ. Хэ хэ. Батзандан Болд 2 шиг баатар алга даа.
Зочин · 2018/12/07
Захиалгат нийтлэл үү дээ. Хэ хэ. Батзандан Болд 2 шиг баатар алга даа.
шаабар · 2018/12/07
Анхнаасаа л буруу өрөлтөөр явчихсан гэж харж байна. Сонгуулийн амлалтаа биелеелж чадаагүй мөртлөө хулгай луйвар хийгээд түүнийгээ хүлээн зөвшөөрчихсөн МАН дарга, түүний тэргүүлсэн ЗГ огцрох ёстой. Сөрөг хүчин удаа дараа анхааруулаад шаардаад байхад олонхиороо эрдэж " бурхангүй газрын бумба галзуурсаар" ард түмний амьдралыг уруудуулаад хаячихсан Засгийг огцруулаад зогсохгүй шүүхэд аваачих байлаа. Түүний дараа 60 тэрбумаа ярьсан бол хуулиндаа нийцэх байв. Одоо бол түвэгтэй байдал үүсчихлээ. Засгийн Газар ч сүрийг үзүүлж үзүүлж гацчихлаа шүү дээ. Магад ч үгүй энэ чигээрээ 20 он хүртэл салаглаж ч мэднэ. Тэр нь арай дээр ч юм билүү. 60 тэрбум, концесс гээд олон булхайг сонгогч олон мартахгүй. Мартаах ч үгүй. Байнга сануулна. Ө
Зочин · 2018/12/07
Ард түмэнд ойлгогдохоор шууд бичээч дээ нийт масс ингэж бичвэл ойлгохгүй. битүү хатуу юм бичээд байх юм бүгд нэг ойлголттой болж байж л ард түмэн засгаа удирдана биз дээ
Иргэн · 2018/12/07
Ахмад нь буурь алдаж, залуу нь тавьтаргүйтснээр төрийн хэргийг шийддэггүй юмаа?! М.Энхболд гэдэг хувь хүнд болон УИХ-ын даргад алдаа алгаа?! Үнэхээр ҮХЦ шийд гаргаад өгвөл түүнийгдаганаа гээд хэлчихсэн байгаа?! УИХ-ын дарга гэлэг бол утгагүй хуулиас гадуур лайралтад бууж өгөөд байдаг албан тушаал бишээ? Нэгэнт тийм болохоор эи орны эрх ашгийн үүднээс М.Энхболд дарга ажлаа хийгээ?!