Дэлхий нийтийг байлдан дагуулаад буй еsport-ын шинэ төрөл "PUB G" тоглоом хэрхэн үүссэн бэ?
2018/12/11
PLAYERUNKNOWN'S BATTLEGROUNDS тоглоомыг мэдэхгүй хүн тун ховор болсон билээ. Өдгөө дэлхийн хамгийн олон тоглогчидтой шилдэг тоглоомуудыннэг болох PUBG яаж үүсэн хэрхэн бий болсон талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэе. Уг тоглоом өмнөд Солонгосын "Bluehole" компанийн охин компани болох PUBG Corporation-ы бүтээл бөгөөд албан ёсоор анх 2017 оны 12-сарын 20 нд PC дээр тоглож болохуйцаар нээлтээ хийж байжээ.
Үүний дараа утасны хувилбар гарна хэмээн яригдаж эхэлсэн юм. Ийнхүү төлөвлөгөөний дагуу Хятадын "Tencent Games" компани гар утасны хувилбарыг хөгжүүлэн дэлгэж энэ оны хоёрдугаар сарын 9-нд нээлтээ хийсэн юм.
Харин тус тоглоомын албан ёсны дэлхийн нээлт гуравдугаар сарын 19-нд нээлтээ хийж байжээ. Удахгүй тоглоом "Xbox One" консол дээр энэ оны есдүгээр сарын 4 нд танилцуулагдах бөгөөд "Microsoft Studios" хөгжүүлж байгаа юм.
PUB G тоглоомын үүсгэн байгуулагч дизайнер Brendan Greene үүнээс өмнө " Arma 2 Mod" дээр ажиллан мөн DayZ :Battle Royale гэх Mod уудыг бүтээж байсан бөгөөд анх Японы Battle Royale (2000) гэх киноноос санаа авч байжээ.
Brendan Greene тоглогчдод тааварлашгүй өөр хэв маяг гаргахыг хүсэж байсан бөгөөд мөн тэрбээр Hunger Games ийн зохиолууд болон DayZ Survivor GameZ гэх Online тэмцээн гэх мэт зүйлсийг сонирхон судлан үүнээс санаа авсан ч зарим талаараа зохиогчийн эрхийн асуудал зөрчиж байсан гэнэ.
Ийнхүү тэрбээр "Battle Royale" киног бүтээгчидтэй ярилцаж үзсэн ч зарим зүйл нь зохицохгүй байжээ. Энэ хугацаанд Arma болон DayZ-д олон шинэчлэлт гарсан бөгөөд Brendan Arma 3 ийн Mod дээр ажиллан байж байтал түүний Mod уудыг "Sony Online Entertainment" сонирхож эхэлсэн бөгөөд түүнээс "Battle Royale"-ийн зохиогчийн эрхийг баталгаажуулан авч түүнийг "H1Z1"-ийн хөгжүүлэлтэнд хамтран ажиллахыг хүссэн байна.
Greene зөвлөх маягаар ажиллаж 2016 оны 2 сард түүний гэрээ дууссан байна. Энэ үеэр "Bluehole" мөн цоо шинэ зүйлийг туршиж үзэхийг хүсэж Brendan Greene-тай уулзан ярилцаж түүнийг төсөл бүтээгч захирал болгосон байна. Ийнхүү тэдний том ажлын эхлэл тавигдсан юм.
2016 оны эхээр л PUBG ийн ажил эхэлсэн бөгөөд 6-р сар гэхэд тоглоомыг бэлэн болгох төлөвлөгөө зарлагдсан байна. "Bluehole" гүйцэтгэх үүрэг хийж байсан бөгөөд Brendan-ий баг анх 35 хүнтэй эхэлж байжээ. Харин тоглоомыг хөгжүүлэх тусам сайн дурынхан нэмэгдэн тоглоомын төсөл дуусахад 75 гаруй баг хамт олонтой болсон гэнэ.
Ингэж олон хүний хүч хөдөлмөр нэг мөрөөдөл зорилго энэхүү тоглоомыг амжилтанд хүргэсэн бөгөөд 2017 оны шилдэг "Multiplayer" тоглоом, 2018 оны шилдэг адал явдалт тоглоом, шилдэг Esport, Multiplayer тоглоом гэх шагналуудыг олон тэмцээнээс авсан бөгөөд PUBG багийнхан улам сайн ажиллан тоглоомын алдаа Hack Cheat гэх зүйлсийг ор мөргүй арилгахын тулд улам хичээж буй билээ.