Тайландын вант улсын Кох Самуи арлын Чанг Вэнг боксын ордонд болж байгаа Мэргэжлийн муай тай боксчдын чансаа ахиулах тэмцээнд манай тамирчин С.Мядагмаа саяхан анхныхаа мэргэжлийн тулааныг хийлээ. С.Мядагмаа өрсөлдөгчөө нокаутаар хожсон бол, 15 настай мэргэжлийн тулаанч Б.Гансэлэм дөнгөж сая анхныхаа тулаанд ялалт байгууллаа. Мөн өнөөдөр мэргэжлийн муай тайн рингэнд гарч өрсөлдсөн Н.Бат-Эрдэнэ 60 кг, Э.Батбаяр 63,5 кг-д өрсөлдөгчдөө хүнд цохилтоор буулгаж чансаагаа ахиуллаа. Э.Батбаяр 3 тулалдаж 3 ко хийсэн бол Н.Бат-эрдэнэ 3 тулалдаж 2 хожигдож өнөөдөр анхны ялалтаа нокаут хийж байгууллаа. Монголын муай тай боксын баг дасгалжуулагч О.Алтанпүрэвийн удирдлага дор тэмцээнээ амжилттай оролцсон нь энэ юм.

А.Баярмаа