Аляскийн Их сургуулийн бизнес, Нийтийн бодлогын сургуулийн багш Проф.Др.Жон Даффи, МУИС-ийн Олон улсын харилцаа, Нийтийн удирдлагын сургуулийн Нийтийн удирдлагын тэнхимийн эрхлэгч Проф.Др.Н.Бурмаа, багш Б.Баттогтох, МУИС-ийн Бизнесийн сургуулийн багш Ш.Цэрэндулам, Хуульч О.Алтангэрэл нар манай аймагт 10 дугаар сарын 18-наас 19-ний өдрүүдэд “Төрийн хяналт, хариуцлага”, “Тогтвортой хөгжлийн зорилт-сорилт, боломж олон улсын туршлагаас”, “Хүний нөөцийн менежментийн төлөвлөлт”, “Үр дүнтэй төрийн захиргааны арга хэрэгслүүд”, “Төрийн албан тухай хууль”, Төрийн албан хаагчийн манлайлал”, “Багийн менежмент” сэдвүүдээр аймгийн Тамгын газрын мэргэжилтнүүд, Мэргэжлийн хяналтын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Татварын хэлтэс, Нэгдсэн эмнэлэг, агентлагуудын хүний нөөцийн мэргэжилтнүүд нийт 171 төрийн албан хаагчдыг хамарсан 2 өдрийн сургалтыг зохион байгуулсан.