Хятад улсад Чингис хааны зурагтай бэлгэвчийг худалдаанд гаргажээ. Үүнтэй адил явдал анх удаагийнх биш гэдгийг уншигчид маань мэдэж буй биз ээ.

Өнгөрөгч онд Японы манга номонд Чингис хааны толгойн хэсэгт бэлэг эрхтэн дүрсэлсэн байсан нь Ар болон Өвөр Монголчуудын дургүйцлийг хүргэж тухайн хэвлэлийн компанийн байрны гадна жагсаал зохион байгуулсан юм. Үүний үр дүнд тэд худалдаанд гарсан бүх хэвлэлээ татан авч Монголчуудаас уучлал хүссэнээр энэ асуудал нам жим болсон. 

Тэгвэл энэ удаад урд хөрш гэгдэх Хятад улс Монгол улсын эзэн Чингис хааныг хар нүдний шилтэйгээр дүрсэлсэн бэлгэвчийг худалдаанд гаргасан байна. 

www.Seen.mn