Өнгөрсөн бямба гарагийн орой Индонезийн Ява болон Суматра арлын орчимд дэгдсэн цунамийн улмаас амь үрэгдсэн хүний тоо 281 хүрч, 57 хүн сураггүй хэвээр байгаа тухай тус улсын Байгалийн гамшгийн уршгийг арилгах газраас даваа гарагт мэдээлэв.

Уг гамшгийн үеэр Индонезийн алдарт амьд хөгжмийн хамтлаг "Seventeen" баруун Жава мужийн Танжун лесунг далайн эргийн амралтын газар тоглолтоо хийж байсан бөгөөд тэд газар хөдлөлтийн үеэр бүгд тайзнаас унаж ор сураггүй алга болжээ. 

Одоогийн байдлаар хамтлагийн гитарчин Бани, менежер Оки Вижая нарын цогцсыг олоод байгаа юм. Харин үлдсэн хоёр гишүүд амьд эсэх нь тодорхойгүй байгаа аж. Тэдний цунамид өртсөн бичлэг цахим орчинд ил болсон байна. 

Байгалийн гамшгийн уршгийг арилгах газрын мэргэжилтнүүдийн мэдээлж буйгаар цунами болсон шалтгаан нь "Кракато" галт уулын дэлбэрэлттэй холбоотой бөгөөд амиа алдагсдын тоо цаашид ч өсөх хандлагатай байна гэжээ. 

Өнгөрсөн наймдугаар сард Индонезийн Сулавеси аралд болсон 7.5 магнитудын газар хөдлөлтийн улмаас 2000 мянга гаруй хүн амиа алдсан билээ. 

 

www.Seen.mn