УИХ-ын чуулганы хуралдаан түр хойшлов
2019/01/03
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан 10.00 цагт эхлэхээр товлоод байсан ч МАН-ын бүлгийн даргын хүсэлтээр түр хойшлов.
Хуралдааны эхэнд УИХ-ын дарга М.Энхболд улс төрийн нөхцөл байдалтай холбогдуулан товч тайлбар хийлээ. Тэрбээр, “УИХ-ын нэр бүхий 40 гишүүнээс намайг өөрийн хүсэлтээр огцрохыг шаардаж, албан бичиг ирүүлснийг хуульд нийцсэн эсэхийг шалгуулахаар Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн. Дээрх шаардлага нь УИХ-ын тухай хуульд нийцэхгүй байгаа тул хэлэлцэх шаардлаггүй гэсэн албан бичгийг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан өнгөрсөн сарын 25-нд ирүүллээ. Тиймээс Д.Лүндээжанцан даргын бичигт үндэслэн дээрх нэр бүхий 40 гишүүнийг чуулган болон байнгын хороодын хуралдаандаа оролцохыг хүсч, албан бичиг хүргүүлсэн. Чуулганаар ХХААХҮ-ийн сайдыг томилох, ЗТХ-ын сайд, БСШУС-ын сайдыг огцруулах, Төрийн албаны тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой тогтоолын төслүүд зэрэг цаг үеийн шинжтэй олон асуудлыг хэлэлцэх шаардлагатай байна” гэлээ.
Энэ үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, “Манай бүлэг өнөөдөр хуралдаж, улс төрийн нөхцөл байдлын талаар хэлэлцэхээр товлосон. Тиймээс чуулганы хуралдааныг түр хойшлуулж өгнө үү” гэсэн хүсэлт тавьсныг УИХ-ын дарга хүлээн авлаа.
I · 2019/01/03
Ene Hun ichij zovdgui ym bhdaa, loitson har novch gej eniig helne Dee, odool gargaj hayahgui bol ene amdral urgelj leister,,,,
Иргэн · 2019/01/03
Өргөсөн тангарагаасаа няцсан хүнийг эх орноосоо уравсанд тооцдог?! ЗГ нь төрийн өмчийг завших зохион байгуулалттай ЖДҮ-г үүсгэж, хариуцлага ярихаар МАН хуралдаа суухгүй байх талаар шийдэж өгдөг ийм намын дарга, ерөнхий саадтай байна гээд боддоо?! Энэ байдлаас гарах гарц нь ЗГ огцрох, МАН-ын онц их хурлыг хуралдуулах явдал юм байн

Зочин · 2019/01/03
НААД ХУЛГАЙЧ НАРЫН ХАМГААЛАГЧ МИЕЭГ ХӨӨЖ ЯВУУЛААЧ ЮУН ХУРАЛ ОДОО Л ЯВУУЛАХГҮЙ БОЛ МОНГОЛЫН ИРГЭД ШУДАРГА ЁС ЯРИХ ХЭРЭГГҮЙ ШҮҮ ХҮРЭЛСҮХЭЭ ЯВУУЛАХ ЦАГ НЬ МӨНӨӨС МӨН
irgen · 2019/01/03
Mongoliin ard tumen neg laitai huntei uchirchee,yamar geechiin ichdeggui nuurtei hun be ene M.Enhbold.