Ааштай нөхрийн авирыг яах уу
2019/01/04
Сайн байцгаана уу та бүхнээс зөвөлгөө авах гэсэн юмаа хэнд хандахаа сайн мэддэггүй ээ. Нөхөр бид 2 хамт амьдраад 3 жил болж байна
Саяхан нэг хөөрхөн үртэй болсон анхандаа хамт байхад түшигтэй их сайхан байдаг байлаа, миний бүхий л хэцүү цаг хугацаанд хажууд минь байсан байсаар ч байгаа ганц л асуудал хэтэрхий түргэн авиртай уураа барьж захирч дийлдэггүй залуу хүмүүс болохоор их л муудаж сайндана. Тэр бүрт тэсхийн аргагүй ааш гаргаж хорвоогийн хамгийн муу муухай үгээр доромжилно, гэр орон эцэг эхийг минь хүртэл оруулна бүр арай ч дээ гэмээр үгнүүд хэлдэг сүүлд нь учираа олж эвлэрхээрээ уучилалт гуйж биеэ барьж дийлсэнгүй яагаад ч юм ингээд байхын гээл дуусна.
Тэхдээ нэг ч удаа гар хүрч байгаагүй энэ байдал даамжраад сүүлдээ би аль болох хэрүүл гаргахгүй уурыг нь хүргэхгүй байя гэж их л хичээх юм . Гэвч тэвчиж2 тэсгэл алдаад нэг үг илүү дуугарчихаар бөөн хэрүүл зүгээр хэрүүлгүй үедээ бол маш сайн хүн, сайн нөхөр сайн аав уур гэдэг зүйл л тэр хүнийг шал өөр болгочих юм айлын ганц болхоор хүнээс үг сонсож сураагүй жоохон л тааламжгүй юм хэлчүүл хачин болчихно. Манай аав хүнд шууд л бодсон санснаа хэлчихдэг болхоор ийм байна тийм байна гэж үгэлдгээс нь болоод маш дургүй. Тэгээд хэрүүл гарах бүрт аавыг оролцуулна. Сүүлдээ энэ бүхнээс нь залхаж ямарч хайрлах хүндлэх сэтгэл төрхөө байсан. Хаана нь үнэн төрх нь яваад байгааг ч ойлгохоо байлаа. Сална гэж бодож хэлж үзсэн хүүхдийг минь надад өгөхгүй булааж аваад явах гээд мөрөөрөө өөрөө яв гэсэн би яаж хүүхдээ орхиод явхав дээ цагдаа сэргийлэхээр явж хүүхдээ авна гэсэн чинь тэгээд үз л дээ, танайхныг яахыг минь хараарай гээд яасан ч өгөхгүй гээд бөөн л юм болсон насаараа ингэж хүний аясыг дагаж амьдрах уу яахуу ийхүү гээд зөндөө л бодлоо.
Гэрийнхэн найз нөхөд хэнд нь ч энэ талаараа ярьсангүй би уучилж болох ч тэд хэзээ ч уучлахгүй хүүхдийн минь эцэг шүү дээ үүрд нэр хүндээ алдана. Тэгээд энд ингэж бичиж сууна, гэхдээ сал гэдэг үгийг сонсох гэсэнгүй би өөрөө ч салалтын тухай бодож үзсэн. Эцсийн эцэст үр минь л хохирч үлдэнэ аавдаа амь нэгтэй харилцаагаа яаж аврах талаар яаж тэр хүний уур омог аашийг засах вэ зөвлөөч.
Бидэнд сайхан дурсамж сайн сайхан чанар зөндөө байгаа тэр бүхнийг хадгалж үлдмээр байна хүүхдийнхээ төлөө өөрсдийнхөө төлөө ахиад нөхөртөө дурлаж өөртөө дурлуулж анхных шигээ байхыг хүсэж байна. Хаанаас нь яаж эхлэх вэ өөрийн ааш занг бол хангалттай татсан. Гэвч зөөлөн байх тусам өмнөхөөсөө илүү дорд үзээд байгаам шиг байхын яавал дээр бол хэтэрхий нуршисан бол уучлаарай
Яг адилхан юм байна · 2019/11/03
Манай нөхөр бас их түргэн ууртай. Уншаад нөхрийнхөө тухай уншиж буй мэт л байлаа. Надад ингэ тэг гэж зөвлөх юм үнэндээ алга. Би нөхөртэйгээ холбогдоод 14 жил болсон. 3н сайхан хүүхдүүдтэй ч болсон. Энэ хугацаанд авир нь татарсан болуу гэж үү. Харамсалтай нь үгүйээ. Яаж шуухан энэ насыг хамт бардын билээ л гэж бодож байна. Тайван л амьдархыг хүсэж байна. Ганц хүүхэдтэй байсан бол эсвэл 14 жилийн өмнө байсан бол зүгээр л сайн сайхныг хүсээд холдох байлаа. Үлдсэн насаа ийм хүйтэн хөдий, ямарч хайр хүндлэлгүй яаж өнгөрөөх учраа ч олохгүй явна. Гэхдээ чи ухаантай охин болхоор засаад авчих байлгүй гэж найдаж байна.
сайн уу · 2019/01/09
Би бас их түргэн ууртай. Яг л шүдэнз асч унтрахтай адил. Танай нөхөрт чинь чамд 1 дургүй миний хань энэ зангаа засаачээ ингэчих тэгчих, чамайг ийм болоосой гэсэн хүсэл ч юмуу 1 тиймэрхүү юм байдаг уу. Тэр хүсээд байгаа зүйл нь нөхрийн чинь зөв бас чи ч гэсэн зөв гэж боддог бол эхлээд тэр зангаа засахыг хичээгээрэй. Бас нөхрөө уурлуулахгүй тайван байлгахыг хүсдэг бол хамгийн их хүсдэг зүйлийг нь хамгийн сайн хий. Жишээ нь: орой ажлаасаа тараад ирэхэд хоол нь халуун гэр нь цэвэрхэн байхад нөхөр чинь дуртай байдаг бол тэгээд болоо. Тэгээд та 2ийн хэрүүл яг ямар шалтгаанаас үүсдэгийг мэдэхгүй болохоор нөхрөө яг юунд уурлаад байна яагаад уурлаад байна гэдгийг өөрөөсөө 1 асуугаад үзээрэй.
Зочин · 2019/01/04
Сэтгэл зүйчид ханд.
Зөв бодолтой охин байна. · 2019/01/04
Уур дархлааг иддэгийг шинжлэх ухаан нотолсон. Сөрөг сэтгэгдэл, гомдол ч мөн адил. Хавдрын нэг шалтгаан байж ч болно. Хүн хүсэхгүй бол уураа барьж түүний хор уршгийг ойлгохгүй. Эрүүл мэндээ бодоод хань, үр хүүхдээ бодоод эвтэй найртай амьдрахыг оролдох хэрэгтэйг тэр хүн ойлгохгүй бол маш их зовнодоо. Одоогийн залуучууд бүгд адил хүнийг сонсох, хүндэтгэх талаар онц муу.