Монголын хамгийн гүргэр хүн
2019/01/04
Энэ тодотголыг Монголын ард түмэн УИХ-ын дарга М.Энхболдод өгчээ. Түүний тэвчээрийг олон мянган хүн гайхаж байна. Түүний ард ямар их ашиг сонирхол байгаа болоод тэр үхэн хатан албан тушаалаасаа зууралдаад байна вэ гэдгийг хүн бүр гадарлах болсон. Зарим нь бүр мэдэх ч байх. Тиймдээ ч тэр өдий хүртэл тэсч, тэвчиж байгаа байх.
Түүнийг "60 тэрбумын эзэн", "Газрын наймаачин", "Хятадын эрлийз", "Төрийн дээд алба хаших чадваргүй өвчтэй" гэх мэтээр цоллоогүй нэр гэж үгүй. Адаг сүүлд нь эцгийнх нь үхэлд хүртэл буруутгасан.
Ганцхан түүнийг л огцруулахын төлөө УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан тав дахь долоо хоногтоо буюу есөн удаа хуралдсангүй, бүх нийтээрээ түүнийг огцруулах ганцхан шаардлагын төлөө нэгдэн төв талбайдаа жагсч, идэр есийн хүйтэнд зарим нь нүцгэлээд ч түүнийг УИХ-ын даргын өндөр сэнтийнээс буулгаж чадахгүй нь бололтой. Тэр яаж тэсч байна вэ.
М.Энхболд дахиад л тэвчээр заан, чуулганы индэр дээрээс огцрохгүй гэдгээ хэллээ. Энэ их тэвчээр түүний хаанаас нь гардаг юм бэ. Тэр үнэхээр Монголын хамгийн тэвчээртэй, гүргэр хүн юм. Одоо түүнийг Төрийн ордноос чирж гаргах л үлдсэн юм гэж үү.
www.mminfo.mn
Зочин · 2019/01/04
байж л байг үлдэх 2 нь даан ч хэрэгцээгүй амьтад л даа
irgen · 2019/01/04
gazriin hudaldagch.
Zochin · 2019/01/04
Medrel muutai l baihgui yu.
ЗОЧИН · 2019/01/04
Балай мал эргүүг зайлуулах хэрэгтэй.
Зочин · 2019/01/04
Aimaar ymaa, yaaj untaj chaddag bnaa, burhan bagsh minee.
Зочин · 2019/01/04
Суудал Их л унэтэй бололтой
иргэд олон түмэн · 2019/01/04
Монголыг бодддоггүй хамгын хорлогчинтой хүн