​Сайн байцгаана уу. Би энэ сайтад ирүүлсэн захидал түүнд бичигдсэн сэтгэгдэлүүдийг унших дуртай яагаад гэвэл хүнд сургамж болох тусгаж авах зүйл олон байдаг учраас.

Харин өнөөдөр өөрийнхөө талаар бичмээр санагдлаа бас та бүхнээс асуух зүйл ч байна. Би 32 настай ганц бие эмэгтэй. Өдий насан ганц бие яваадаа гутрах үе байдаг л юм гэхдээ энэ хугацааг өөрийнхөө л хувьд багагүй үр бүтээлтэй хэний ч хараат бус бие даасан амьдрах орчин нөхцөлөө бий болгож чадсандаа баярлаж л явдын. Хүн л юм хойно сайхан хань ижилтэй үр хүүхэдтэй болохыг хүсэх л юм гэвч санаснаар болдоггүй л юм байна. Уг нь хүн тоохооргүй царай зүс муутай ааш авиртай хүн биш л юмсан. За тэгээд ер нь сүүлийн үед хүнтэй сууя ч гэж бодогдохоо больж.,

Харин их хөгширхөөсөө өмнө ганц хүүхэд төрүүлээд өсгөчих юмсан л гэж бодогдоод байх юм. Эмэгтэй хүн ганцаараа хүүхэд өсгөх, мөн хүүхэд аавгүй өснө гэдэг хэцүү л байх даа. Та бүхнээс энэ талаар л асуух гэсэн юм. Надад зөвлөөө өгөөрэй…