У.Хүрэлсүх дараагийн “тусгай ажиллагаа”-г өөрөө удирдах уу?
2019/01/07
Он солигдохын өмнөхөн ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар тагнуул, тусгай албаныхныг удирдаж Салхитын мөнгөний ордод “тусгай ажиллагаа” явуулсан.
Хятадуудын булаалдсан, манай зарим иргэний оролцсон энэ ордын маргаан Засгийн газраас дээрх “тусгай ажиллагаа”-г явуулж, тусгай зөвшөөрлийг нь цуцалснаар дуусгавар болж байх шиг байна.
Энэ ажиллагааг цахим сүлжээнд лав алга ташиж хүлээж авсан хүн олон харагдсан.
Харин 2019 оны гарсны дараа учир мэдэх хүмүүс нэлээд төвөгтэй дүгнэлтийг хийнэ лээ.
Хамгийн гол нь хөрөнгө оруулалт, өмч хөрөнгөтэй холбоотой асуудалд анхаарлын цэг босгож ирсэн ажиллагаа болсон гэцгээж байна.
Бас “тусгай ажиллагаа”-ндаа ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар телевизийн сурвалжлагч, зураглаачдыг дагуулж явсан нь зарим нэг мэргэжлийн хүмүүсээс сүрхий шүүмжлэл хүртсэн. “…Зэвсэг агссан тусгайгийнхан камер агссан сурвалжлагчтай хамт тусгай ажиллагаа явуулахыг үздэг л юм байна” гэж энэ талаар ихээхэн мэдлэгтэй, цагтаа ийм ажиллагаанд оролцож, ажиллаж явсан нэгэн эрхэм шогширч байв.
Бүхнийг цаг хугацаа харуулдаг жамаар удахгүй үр дүн нь харагдаад л ирнэ.
Гэсэн ч Засгийн газар энэ мэтийн шүүмжлэлийг чихнийхээ хажуугаар өнгөрөөж буй бололтой.
Өөрөөр хэлбэл, У.Хүрэлсүхийн Засгийн газрын тусгай зөвшөөрөл цуцлах “тусгай ажиллагаа” ганц үүгээр зогсохгүй нь бололтой.
Тун удахгүй дахин нэг орд газрын тусгай зөвшөөрлийг “тусай ажиллагаа”-ны дор цуцална гэж байна. Тэрхүү“тусгай ажиллагаа”-ныхаа бэлтгэлийг хангаж эхэлсэн талаар Төрийн ордон, улс төрийн хүрээнд яриад эхэллээ.
Тусгай албаныхан, тагнуулынхан тэрхүү “тусгай ажиллагаа”-нд оролцдогоороо орно. Телевизийнхэн харин яаж ч магадгүй гэнэ. Юутай ч У.Хүрэлсүх дараагийн “тусгай ажиллагаа”-г өөрөө удирдаж магадгүй гэж байна.
Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн овоо хараанд өртчихөөд байгаа, Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн ямар орд, уул уурхайн компани “тусгай ажиллагаа”-ны бай болсон бэ гэдэг харин тодорхойгүй байна.
Ер нь бол цаашид иймэрхүү “тусгай ажиллагаа”-г үргэлжлүүлэн явуулна гэдгээ Ерөнхий сайд ч, түүний танхимынхан ч нуухгүй байна.
Тэгэхээр Салхитын мөнгөний орд бол ийм ажиллагааны эхлэл нь байсан болж таарав.
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
ха хаа · 2019/01/08
ЖДҮ чдийн толгойлогч шударга байхуу
zochin · 2019/01/08
Irged ard tumniih ny amy amydrald nemer bolohguigees hoish eh oron miny buten baisan deer baimaar....................Horongo oruulagchidiig urgeelee l gehiin.
Kkk · 2019/01/07
Shoudaad gej bichsen Hun ene niigemd mongold amdardgui bololtoi, onoodor mngold heel hahuul, huchirhiilel , daranguilal, shudraga bish bdal havtgairch. Zahalmailsan etseg n Mire tegeed yaahuu ene huniig blgaad bhuu,,,,
амараа · 2019/01/07
хэдхээн хөлсний бичээчид гонгинолдоод юу өөрчилж чадах вэ дээ өөрсдөдөө болон гэр бүлийнхэндээ нүгэл лай ланчиг хурааж байгаа гэдэгээ мэддэг болов уу хүн нэг л амьдрана одооноос үнэн гэдэг аль н вэ гээд бодоод үзээрэй хожимдоогүй байгаа шүү энэ чинь сэтгэлийн үг юм шүү
иргэн · 2019/01/07
Хүрэлсүхийн дараагийн Тусгай ажиллагаа Цагаан суварга болов уу
Иргэн · 2019/01/07
Төрийн ажлыг гацаачихаад худлаа шоудаад суугаад байх юм энэ хүрэлсүх?! Ажлаа хийгээчээ?! Улс оронд бүү лай болоочээ?!
Зочин · 2019/01/07
ухна ишигээ ЖДҮ ч дээ ажлыг нь хийлгэлдээ
chaddag yum bol · 2019/01/07
oyutolgoig tsytsal. teguul ene yavaa nasandaa talarkhaj yavay