Ким Кардашиан шиг болохын тулд 30 удаа гоо сайхны хагалгаанд оржээ
2019/01/07
26 настай Бразил загвар өмсөгч Женнифер Памплона гэх бүсгүй 30 удаа гоо сайхны хагалгаанд орж, үүндээ 500 мянган доллар зарцуулжээ.
Түүний найз залуу өөд болсоны дараа сэтгэл санаагаа засах үүднээс анх тэрбээр гоо сайхны хагалгаанд орж эхэлжээ. Сүүлдээ энэ нь түүнийг донтуулж, мэс засал хийлгэх тоолондоо өөрөөсөө баяр баясал мэдрэх болжээ. Харин яваандаа охид болгон Ким Кардашиан шиг болохыг хүсдэг би ч бас түүнтэй адил болохыг хүссэн хэмээн өөрийн гоо сайхны мэс заслын донтолтоо тайлбарласан байна.