Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Батлан хамгаалах яам техникийн хувьд бүрэн бүтэн ажиллагаатай Т-34 загварын 30 танкийг хоёр орны цэрэг-техникийн хамтын ажиллагааны хүрээнд Оросын цэргийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна. Энэ тухай ОХУ-ын Батлан хамгаалах яам мэдээлжээ.

Оросын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгугийн өнгөрсөн оны нэгдүгээр сард Лаост хийсэн айлчлалын хүрээнд танкуудыг ОХУ-д буцаан өгөх тохиролцоонд хүрсэн байна.

Танкуудыг Владивосток хүртэл далайн замаар тээвэрлэж, дараа нь төмөр замын тээврээр Москва мужийн Наро-Фоминск хотод хүргэжээ.

Зөвлөлтийн танкуудыг цэргийн жагсаалд, кино зураг авалтад ашиглахаар төлөвлөж байгаа аж. 

 

Д.Жаргал

Эх сурвалж: Монцамэ агентлаг