Хятадад 620 мянган хүнийг авлигын хэргээр хариуцлагад татжээ
2019/01/13
2018 онд Хятад улсад авлигын хэргээр 621 мянган хүнийг хариуцлагад татсаны 51 нэг нь төрийн өндөр албан тушаалын албан хаагчид аж.
Энэ тухай Хятадын Коммунист Намын Төв хорооны Сахилга батыг хянан шалгах хорооны мэдээлэлд дурдсан байна. Дундаж давхаргын нийгмийг бий болгож, ядуурлыг бүрэн арилгахад чиглэсэн Хятадын эрх баригчдын үндсэн зорилтод хүрэх замын гол саад тотгорт тооцогддог авлигатай өнгөрсөн онд идэвхтэй тэмцжээ.
2018 онд холбогдох байгууллагууд 3.44 сая гомдол болон нууц мэдээллүүд хүлээн авч, 341 мянга гаруй удаагийн ярилцлага, байцаалт явуулсан бөгөөд 638 гаруй хэрэг үүсгэсэн байна. Хариуцлагад татсан 621 мянган хүний 526 мянга нь намын шийтгэл хүртжээ.
Хятадын одоогийн удирдлагын явуулж буй авлигатай тэмцэх кампанит ажлын гол онцлогуудын нэг бол энд халдашгүй байдлыг харгалзахгүй байгаа явдал юм. Тийм учраас авлига болон намын сахилга батыг зөрчсөн хэргээр шийтгүүлсэн хүмүүсийн 51 нь сайдын болон мужийн захирагчийн түвшний түшмэд аж. Үүнээс гадна, дунд шатны 3500, доод шатны 26 мянга гаруй албан тушаалтныг хариуцлагад татсан байна.
Си Жиньпин тэргүүтэй Хятадын тавь дахь үеийн удирдлага төрийн эрхэнд гарсны дараа авлигатай тэмцэх томоохон кампанит ажлыг эхлүүлсэн билээ. Энэ цагаас хойш 1.5 сая түшмэл намын сахилга бат зөрчсөн болон авлигын хэргээр шийтгэл хүлээжээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Зочин · 2019/01/13
хужаа чи яасан мундаг байнаа