Өмнөд Солонгосд Монголын иргэн нас барсан байдалтай олдлоо
2019/01/15
Өмнөд Солонгост хүн амины хэрэгт сэжиглэгдэж байсан Монгол улсын иргэний цогцос Умард Гёнсан мужийн Гуми хотын ойролцоох нэгэн уулнаас олджээ.
Сэжигтэн нь модноос дүүжлэгдэн нас барсан байдалтайгаар олдсон гэж Гуми хотын цагдаагийн газраас мэдэгдлээ. Түүнийг өнгөрөгч долоо хоногийн Лхагва гаригт өөрийн нутаг нэгтнээ гэрт нь хутгалж алсан хэрэгт холбогдуулан хайж байсан юм.
Тус хэргийн газраас эд мөрийн баримт болгож хутгыг нь олсон байна. Тэд хоёул Солонгост ажиллах албан ёсны эрхтэй хүмүүс байжээ.
zochin · 2019/01/15
solongos ilchingiin nuhduud mongol huuhnuudeer zugaagaa gargaj suuhad manai tur zasag duugui l baih . .........