С.Баярцогтыг нэг сар цагдан хорихоор боллоо
2019/01/16
Сангийн сайд асан С.Баярцогтыг прокурорын байгууллагаас хорих санал гаргасан юм.
Түүнийг АТГ-аас Оюутолгой төсөлтэй холбогдох гэрээ эрх зүйн бичиг баримтуудыг батлахдаа албан тушаалаа урвуулан ашиглаж улсад их хэмжээний хохирол учруулсан хэрэгт буруутгаж байгаа юм.
Энэ хэргээр С.Баярцогт нарыг 2018 оны 4 дүгээр сард анх цагдан хорьсон бөгөөд удахгүй батлан даалтад гарсан билээ. Тэгвэл түүнийг цагдан хорих үндэслэл бий болжээ.
Нийслэлийн прокурорын газраас С.Баярцогтыг яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах тухай санал ирүүлснийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянаад, С.Баярцогтыг 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн 1 сарын хугацаагаар яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.
Зочин · 2019/01/17
сулла шаардаж байна
Зочин · 2019/01/16
Odool uhaan orov geltei, tehdee huurtaj bolihgui. Mieeg avch uldeh geel bn, miee hurdan zail deer n,,,
иргэн · 2019/01/16
Хамгийн гол нь наад муу хуужаагийнхаа офшорт нуусан 20 сая долларыг хураагаарай.
Зочин · 2019/01/16
элбэгдоржийхон будаа одоо багабандийхныг
Иргэн · 2019/01/16
Одоо л хууль хүчний байгуулага зөв замаар явж эхлэж байна даа эзнийг шалгаж байгаа юм чинь эздийг нь шалгах хэрэгтэй