Яг одоо Монгол ардын намын III бага хурал болж байгаа. Хуралдаанаар МАН-ын удирдах зөвлөлийн гишүүдийн тоог арван хүнээр нэмэгдүүлэхээр болжээ. Ингэхдээ УИХ болон НИТХ дахь бүлгийн төлөөлөл, МАН-ын даргаар ажиллаж байсан хүмүүсийг оруулж байгаа юм байна. Тодруулбал намын дарга болон нарийн бичгийн даргаар ажиллаж байсан

  1. Сү.Батболд
  2. У.Хүрэлсүх
  3. Г.Занданшатар
  4. Ө.Энхтүвин

Мөн МАН-ын дэргэдэх дөрвөн байгууллагын тэргүүлэгч буюу

  1. МАН-ын ахмадын холбооны дарга С.Төмөр-Очир
  2. МАН-ын дэргэдэх Нийгмийн Ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Ц.Цогзолмаа
  3. МАН-ын дэргэдэх Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч Г.Тэмүүлэн
  4. МАН-ын дэргэдэх Нийгмийн ардчилал Монголын оюутны холбооны ерөнхийлөгч Д.Гантулга

УИХ дахь МАН-ын бүлгийг төлөөлөн УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт

НИТХ-ыг төлөөлөн НИТХ-ын МАН-ын бүлгийн дарга Д.Амарбаясгалан нар тус тус МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн болж байгаа юм байна.

Улмаар НИТХ-ын МАН-ын бүлгийн дарга Д.Амарбаясгалан МАН-ын нарийн бичгийн дарга боллоо. Харин УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт МАН-ын орон тооны бус нарийн бичгийн дарга болсон байна.

Ингэснээр МАН-ын удирдах зөвлөлд бүх үеийн төлөөлөл, УИХ болон НИТХ дахь бүлгийн төлөөллийг багтааснаар үзэл бодлын хувьд зөрчилдөөнгүй байна гэж МАН-ын бага хурлын гишүүд үзжээ.

А.Баярмаа