З.Төмөртөмөө: Автомашины дугаар олголтыг хориглох шийдвэрийг бид хамтдаа гаргасан. Иргэдэд ойлгомжтой танилцуулах хэрэгтэй
2024/11/15
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус I хуралдаан өнөөдөр/2024.11.15/ болж байна. Энэ үеэр хэлэлцэх асуудлын дараалалд шахмал түлш, бродюрын төсөв, импортын машинд улсын дугаар олгохгүй байгаа асуудлыг оруулах талаар зарим төлөөлөгч санал хэлсэн юм.
НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүх: Бид нийслэл хотын иргэдэд тулгамдаж буй асуудлыг шийдэх ёстой төлөөлөгч нар. Бродюрын төсвийн мэдээллийг ил болгох, Улаанбаатарт шинээр машин авч байгаа болон зарж, борлуулж байгаа хүмүүс цаашид хэрхэх талаар чиглэл өгмөөр байна. Дутуу, дулимаг дарангуйлал маягийн захиргааны шийдвэр гаргачхаад мөрд гэдэг. Дугаар олголтыг шийдэх хэрэгтэй.
Хортой шахмал түлшинд хэчнээн иргэн угаартсаныг тайлагнахгүй, бодит тоогоо өгөхгүй, хэлэлцэхгүй байна.
НИТХ-ын төлөөлөгч З.Төмөртөмөө: Б.Эрдэнэсүх төлөөлөгчийн хэлж байгаа асуудал хүнд биш. Дугаар олголтыг хориглох шийдвэрийг бид өөрсдөө хуралдаж, хамтдаа гаргасан. Бидний гаргасан шийдвэрийг АТҮТ, Цагдаагийн байгууллага, НЗДТГ-аас иргэдэд ойлгомжтойгоор танилцуулах хэрэгтэй. Улаанбаатарын автомашинд улсын дугаар олгохыг хориглож байгаа нь замын түгжрэлийг бууруулах арга зам бөгөөд гаднын улс орнуудын жишиг.
Шахмал түлшний асуудлаар мөн мэдээлэл хийх хэрэгтэй. 2020 онд НИТХ-ын хурал бүрээр энэ тухай хэлэлцдэг байсан. Тавантолгой түлш компани, Нийслэлийн Эрүүл мэндийн газраас иргэд яагаад угаартсан, эмнэлгийн тусламж авч чадалгүй эрдэнэт хүний амь нас үрэгдээд байгааг яримаар байна. Дараагийн хурал болгоноор сайжруулсан шахмал түлшний асуудлыг ярих хэрэгтэй.
Дараагийн удаад сүмийн асуудлыг сонсмоор байгааг эртхэн сануулъя. Төлөөлөгчид сард нэг удаа болдог хуралд бүтэн өдөр суухад асуудалгүй.
НИТХ-ын дарга А.Баяр: НИТХ-ын хуралдаанаар хэлэлцүүлэх асуудлыг оруулах бүрэн эрх төлөөлөгчдөд бий. Хурлыг хууль, журам, дэгийн хүрээнд зохион байгуулах нь зүйтэй. Б.Эрдэнэсүх төлөөлөгч асуулга тавьж, хариуг НЗДТГ-аас бичгээр авах боломжтой. Дараагийн хуралдаанаар эдгээр асуудлыг хэлэлцүүлье гэвэл бүлгээрээ хэлэлцэж, саналаа гаргаж, оруулах боломжтой. Энэ удаад хуралдааны дэг зөрчих гээд байгаа тул горимын саналыг хураалгах боломжгүйг ойлгоорой.
Өнөөдрийн хурлаар Хотын даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах, дэд төвүүдийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, ТЭЗҮ болон барилгажилтын төсөл батлах, нийтийн зориулалттай орон сууцыг балансаас балансад шилжүүлэх, барилга байгууламжийг акталж, нийслэлийн өмчөөс хасах, төрийн тодорхойлж, уламжлах зэрэг асуудлыг хэлэлцэнэ.
Зочин · 2024/11/16
SAWI80955877
Зочин · 2024/11/15
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2024/11/15
BOOBN XXNO80955877
Зочин · 2024/11/15
Бандаашийн бөгсийг долоож явсан банди олон юм хуцдаг болжээ
ZOCHIN · 2024/11/15
ER N BOL MUUHAN ER HUCHIN HIIDEG GEDEGSHUUDEE.... HI HI HUCHIN L YMUUDAA....UUR OLON GARGALGAA BII SHUU....DAVHAR ZAM DAHIAD DEER N HURDNII ZAM...HOTOOS SHUUD GARAH.......SETGEE CH HUDUUNII UMBUUNUUD...
Зочин · 2024/11/15
SHAALTSI80955877
zochin · 2024/11/15
erguu bandi
Зочин · 2024/11/15
SEXSEER TANILTSYYLI80955877