Сайд Ж.Энхбаяр: Миний бие ганцаар хотод үлдэж ажиллах талаар огт яриагүй байхад ярьсан мэтээр худал мэдээлэл тараасан
2024/11/15
УИХ-ын ээлжит бус чуулганы 2024 оны наймдугаар сарын 23-ны үдээс хойшх хуралдаанаар Засгийн газрын ХХААХҮЯ-ыг бусад эрхлэх харьяа байгууллагуудын хамтаар Дархан-Уул аймаг руу нүүлгэх саналыг чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 50.4 хувь нь дэмжсэн. Улмаар Засгийн газрын 2024 оны есдүгээр сарын 11-ний хуралдаанаар үүнийг хэрэгжүүлэхээр шийдсэн. Ингээд тус яамыг нүүлгэх үйл ажиллагаа эхэлсэн.
Энэ хүрээнд “…Яг үүнтэй холбоотой үл ойлголцол сайд болон яамны алба хаагчдын дунд үүсээд байна. ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр яамныхандаа “…Би хотод үлдэнэ. Та нар нүү” гэсэнд үүдэнд алба хаагчид нь бухимджээ. Ингэхээр нь сайдын зүгээс сугалаа сугалуулж нүүлгэх саналыг ч гаргаж үзсэн байгаа юм.
Өөрөөр хэлбэл, нүүхийг сугалсан нь азгүй, үлдэхийг сугалсан нь азтай алба хаагч болох санал аж. Энэ мэдээж дэмжигдээгүй байна. Мөн тэрээр “…2027 оны сонгуулийн дараа буцаад ирж болно шүү дээ” гэж аргадаж хүртэл үзжээ. Гэвч алба хаагчид нь хүлээж аваагүйгээр барахгүй сайдыгаа шүүмжилж бухимдагсдын тоо улам нэмэгдсээр байна” гэсэн мэдээллийг бид 2024 оны аравдугаар сарын 28-ны дугаартаа нийтэлсэн. Тэгвэл үүнтэй холбоотойгоор ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяраас 2024 оны аравдугаар сарын 30-нд шаардлага ирүүлжээ. Тэрээр шаардлагадаа “…Тус нийтлэл нь худал агуулгатай байх бөгөөд ямар ч баримтгүй, худал зүйлийг нягтлалгүйгээр бичиж, нийтэд худал мэдээлэл тарааж байна. УИХ-ын 2024 оны 64 дүгээр тогтоолоор баталсан “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-д Төвийн бүсэд Дархан-Уул, Сэлэнгэ, Тав аймаг хамаарахаар зааж, уг бүсийн хөгжлийн гол зорилгыг “…Олон улстай эдийн засгийн харилцааг өргөжүүлж, тээвэр логистизийн нэгдсэн сүлжээнд холбогдсон хөдөө аж ахуй болон байгалийн нөөцөд тулгуурлан Хөдөө аж ахуйн төрөлжсөн бүс бөгөөд аж үйлдвэрийн дэд бүс болно” гэж тодорхойлсон. Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 1.3.5.5-д Төвийн бүс буюу “Хөдөө аж ахуйн төрөлжсөн бүс бөгөөд аж үйлдвэрийн дэд бүс”-д “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын шинжлэх ухаан, судалгаа, хөгжлийн төв”-ийг байгуулж, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарыг үе шаттайгаар нүүлгэнэ” гэж, 1.4.1.9-д “Төрийн байгууллагуудын эрхлэх асуудал, чиг үүрэг, үзүүлэх үйлчилгээ, үйл ажиллагааны хамрах хүрээг харгалзан нийслэл Улаанбаатар хотоос үе шаттайгаар нүүлгэн шилжүүлэх бодлогын хүрээнд ХХААХҮЯ-ыг холбогдох харьяа байгууллагуудын хамт Дархан-Уул аймагт нүүлгэн шилжүүлнэ” гэж заасан.
…Өнөөдрийн байдлаар яам, ЖДҮГ-ын зарим газар, хэлтсээс гадна “Хөдөө аж ахуйн корпорац” ТӨХК, “Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК-ийн нийт албан хаагчид Дархан-Уул аймагт шилжин ажиллаж байгаа ба ХХААХҮЯ-ны албан хаагчдын дунд санал асуулга явуулсны дагуу албан хаагчдын саналыг харгалзан боломжит хугацаанд үе шаттайгаар шилжүүлэн ажиллуулж байна.
Гэтэл тус нийтлэл нь гарчгаасаа хүртэл худал агуулгатай ба шилжин ажиллах эсэхийг сугалаа сугалуулж, шийдэх, 2027 оны сонгуулийн дараа буцаж ирэх талаар болон миний бие ганцаар хотод үлдэж ажиллах талаар огт яриагүй байхад ярьсан мэтээр гүтгэж, илт худал мэлээлэл тараасан байна. Иймд залруулахыг шаардаж байна” гэжээ. ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаярын шаардлагад бичигдсэн зүйлүүдээс харахад тус яамны алба хаагчид “…Өнөө маргаашгүй Дархан-Уул аймаг руу ачаад нүүлгэчихнэ” гэж айж сандрах хэрэггүй нь бололтой.
Түүний өгч буй мэдээллээс харвал:
Нэгт, “…Үе шаттайгаар нүүлгэнэ” гэжээ.
Хоёрт, “…Саналыг харгалзана” гэсэн байна.
Гуравт,“…ХХААХҮЯ болон түүний харьяа байгууллагууд хөдөө аж ахуйн төрөлжсөн, аж үйлдвэрийн дэд бүсэд шилжин ажилласнаар салбарын бодлого, түүний хэрэгжилтийн учлдаа хангагдах, төвлөрлийг сааруулах зэрэг олон ач холбогдолтой” гэжээ. Түүчлэн Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт зааснаар эхлээд Дархан-Уул аймагт “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын шинжлэх ухаан, судалгаа, хөгжлийн төв”-ийг байгуулж, улмаар тус салбарын харьяа байгууллагуудын эрхлэх асуудал, чиг үүрэг, үзүүлэх үйлчилгээ, үйл ажиллагааны хамрах хүрээг харгалзан шаттайгаар нүүлгэн шилжүүлэх бодлогыг баримтлах юм байна. Тэгэхээр хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарыг төрийн захиргааны удирдлагаар хангах, бүтцийн дотоод зохицуулалт, үйлчилгээг эрхлэх, салбарын хүний нөөцийн бодлогыг төлөвлөх, хэрэгжүүлэх, салбарын хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох зорилт бүхий ХХААХҮЯ хамгийн сүүлд Дархан-Уул аймаг руу нүүнэ гэсэн үг бололтой.
Б.ГАРЬД
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Зочин · 2024/11/16
DYRN TAWIYYLI80955877
Зочин · 2024/11/15
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2024/11/15
Тэгээд та нарыг гүжирдээд байгаа ардчиллын талыг барьдаг мөнгөний төлөө юу ч хийж ямар ч худлаа мэдээлэл цацдаг хулгайчуудыг барьж Сүхбаатарын талбай дээр толгойг нь сэлмээр цавчиж шийтгэ. элбэгдорж хүүрийг бас барьж толгойг нь тасал.
Зочин · 2024/11/15
SEXSDI80955877