Н.Алтанхуяг: Ард түмний амьдралд наалдацтай юм энэ төсвөөс гарахгүй
2024/10/25
УИХ-ын гишүүн Н.Алтанхуягаас тодрууллаа.
-АН сөрөг хүчин хийж чадаж байна уу?
-Бид асуудлыг судалж байгаа. Хамгийн нэгдүгээрт аймшигтай нэг зүйл бий. Тэр бол МАН, АН, ХҮН намууд бүгд Монгол Улсын төсвийг цэгцэлнэ, төсвийн зарлагыг ингэж их өсгөхгүй гээд байгаа. Одоо ДНБ-д төсвийн зарлагын эзэлж буй хувь 37 хувьтай байна. Сүүлийн хэдэн жил маш өндөр болсон. Энэ нь өндөр болоод ирэхээр яадаг вэ гэхээр бизнес, аж ахуйд төр их оролцож байгаа гэсэн үг. Одоо бараг 40 хувь руу явж байна. Энэ бол коммунист нийгэм байгуулж байна гэсэн үг. Хувийн хэвшил хаагдана, боогдоно гэсэн үг. Амлалтаасаа намууд ухраад явж байгааг би маш муу зүйл гэж харж байгаа. Ард түмний амьдралд наалдацтай юм энэ төсвөөс гарахгүй. Халамжийн хэдэн юм л байгаа. Халамжаар амьдардаг нийгэм байж болохгүй. Хоёрдугаарт, аж ахуйн нэгжүүдийн хувьд их хүндэрнэ дээ.
-Танай намын мөрийн хөтөлбөрт татварыг бууруулна гэж байсан шүү дээ?
-Тэгсэн. Тэгж амлачхаад гарч ирээд эсрэг л юм хийж байна шүү дээ.
-14 мега төслийг гаднаас зээл авч санхүүжүүлнэ гэсэн. Та үүн дээр ямар байр суурьтай байна вэ?
-Юм хийхдээ эхлээд мөрөөдлийн жагсаалтаа бичиж болно. Хоёрдугаарт, боломж нөхцөлөө заавал судална. Гуравдугаарт, алийг нь эхлээд хийх вэ гэдгээ ярих ёстой. Эрэмбэлэх ёстой. Гэтэл энэ эрэмбэгүй орж ирсэн байна. Бидний хувьд 35 км дээр Монгол Улсад оногдсон орон зай байгаа. Бүх улсад байдаг. Түүн дээр өөрийнхөө дагуулыг гаргачихвал Монгол Улсыг нилд нь бүрхсэн холбоо мэдээллийн янз бүрийн юмаа хийх боломжтой. Одоо түүнийг хийнэ гээд яриад байгаа. Гадаадаас их өндөр үнэтэй зээл авч хийнэ гэнэ. Манай үед яригдаж байгаад гадаадаас маш өндөр зээл авах болохоор нь зогсоосон. Хоёрдугаарт, гадаадаас өндөр зээл авахгүйгээр хийх ямар арга байна гэдгийг судалсан байдаг. Судлаад түүнийг сонирхогч компаниудад ашиглуулаад хуваавал зардал хамаагүй хямдрах юм байна. Гаднаас зээл авбал жаахан л юм авах юм байна. Бараг авах ч үгүй хийх юм байна гэсэн дүгнэлттэй байхгүй юу.
-Эрчим хүчний салбарт ямар хөрөнгө оруулалт хэрэгтэй вэ?
-Эрчим хүчний салбар үнэхээр дампуурлаа. Манай Засгийн газрын хувьд эрчим хүчнийхээ чадлыг нэмж явсан. Одоо энэ засаг тасалдаг нэг ажил хийгээд байна. Хоёрдугаарт, эрчим хүчний алдагдлыг ард иргэд, аж ахуйн нуруун дээр үүрүүлж болохгүй. Монгол Улсын нийт төвийн эрчим хүчний систем буюу сэргээгдэх эрчим хүч гэж ноцтой юм бий. Нар, салхины станцууд байгаа. Ихэнхдээ гадаадын хөрөнгө оруулалт нэртэй хийгдсэн. Тэр маш өндөр үнээр нийлүүлдэг. Манай нөгөө хэдэн нүүрсний станцууд хамаагүй бага үнээр нийлүүлдэг. Тэр сэргээгдэх эрчим хүчнийхэн орж ирсэн мөнгөний ихэнхийг аваад явчихдаг. Үүнийг эхлээд засах ёстой. Тэр тарифуудыг өөрчлөх ёстой. Шударга болгох ёстой. Хөрөнгө оруулсан нэрээр айл өрх, аж ахуйн нэгжийн төлсөн мөнгөний ихэнхийг цөөхөн аж ахуйн нэгжид өгчихдөг байж болохгүй.
Зочин · 2024/10/28
DYGAARA ZARI80955877
ЗОЧИН · 2024/10/28
Маш зөв ярьж байна, СЭХ-ний тарифийг эхлээд засах ёстой. Үүнийг УИХ-дээр хэлээд өгөөч ээ. Шийдвэр болгох хэрэгтэй ш үү
Зочин · 2024/10/26
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei jorlono
Зочин · 2024/10/26
SAWN80955877
Зочин · 2024/10/26
TANILTSI80955877
Зочин · 2024/10/25
BOOBN XXI80955877ANUSN XUCHINDUULI
Зочин · 2024/10/25
SADARLI80955877
Зочин · 2024/10/25
Алтанхуягийн аманд арц уугуулах болж