Дорнод аймагт өчигдөр /2019.06.03/ хүү нь аавыгаа хөнөөсөн  хэрэг гарчээ. Уг хэрэг тус аймгийн Хэрлэн суманд гарсан бөгөөд 23:00 цагийн орчимд орон сууцны хонгилд аав хүү хоёр муудалцаж байна гэх дуудлага цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу цагдаагийн шуурхай бүрэлдэхүүн хэргийн газарт очих үед, 27 настай Б гэгч нь өөрийн төрсөн эцэг 64 настай Г-тай үл ялих шалтгаанаар маргалдаж улмаар хутгалж амь насыг нь хөнөөсөн байжээ. Хэргийг Дорнод аймгийн цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж байна.