Улстөрчид томоожино гэж байдаггүй бололтой. Сурсан зангаа сураар боож болдоггүй гэдэг үг бий. Танхимдаа суугаад хэлэлцэж чадахгүй, аминчхан хуралддаг мода дэлгэрч байна. Тухайлбал, Үндсэн хуулийн төсөл нь гацсан  МАН-ынхан хэд хэдэн албан бус уулзалтыг ч төлөвлөжээ. 

Тодруулбал, МАН-ын гишүүд саяхан Тэрэлжид хуралдсан сурагтай.  МАН-ынхан  Тэрэлжид хуралдахаараа  жинтэйхэн шийдвэрийг гаргадаг тал бий.   Эргэн түүх сөхвөл, одоогоос есөн жилийн өмнө МАН-ынхан Тэрэлжид очиж хуралдаад МАН нэртэй болохоор шийдэж байсан гэдэг. Үүнийгээ Тэрэлжийн тунхаг гэдгээр зарлаж, удалгүй намынхаа нэрийг сольсон байдаг.  Түүнээс хойш  олон ч шийдвэрүүд нь Тэрэлжээс улбаалж гарсан аж.  Тэгвэл Үндсэн хуулийн төсөл яригдаж буй энэ чухал цаг үед тэд дахиад л Тэрэлждээ цуглажээ. Үндсэн хуулийн төсөл, сонгуулийн тогтолцоо болоод удахгүй болох сонгуулийн бэлтгэлийг ч ярилцсан бололтой. 

Үүгээр улс төрчдийн дуулиан тасрахгүй ээ. Алдарт С.Баярын хэрэг мөн л сөхөгдсөөр. Монгол Улсын Ерөнхий сайдаар 2007-2009 онд ажиллаж байсан С.Баяртай холбоотой нийгмийн шүүмжлэл, хэлэлцүүлэг, мэдээллүүдийг хүргэсэн.  Ард түмний бухимдал ба С.Баярын стратеги эндээс дэлгэрэнгүйг уншина уу

“Эрдэнэт үйлдвэр”-ийг ӨАБНУ-ын “Стандарт” банкинд барьцаалсан Ш.Батхүүд эрүүгийн 201301000330 тоот хэрэг үүсгэж шалгаад зургаан жил болж байна. Энэ хооронд өр нь хэвээрээ, хүү нь өссөөр байв. Тиймээс Засгийн газраас шийдвэр гаргаж, “Эрдэнэт үйлдвэр”-ийн Эрсдлийн сангаас 40 сая ам.долларыг тус банкинд төлсөн юм. Харин “…Уг өрийг төлж барагдуулах хэмжээний хөрөнгө Ш.Батхүүд бий” гэсэн мэдэгдлийг Засгийн газраас 2019 оны долдугаар сарын 3-нд хийсэн. Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс уншина уу

Өнгөрсөн хавар махны үнэ 14 мянгад хүрсэн. Өнөөдөр ч төдийлөн буугаагүй байна. Нэгдүгээр сард ажлаа хүлээж авсан Ч.Улаан  сайдтай холбогдох эхний асуудал бол энэ. Одоо удахгүй хүнсний ногооны үнэ ч тэнгэрт хадах нь. Шинэ ургацын ногоо үнэтэй байгааг иргэд их, бага ярьж байна. Яагаад үнэтэй байна гээд салбарын яам анхаарал хандуулж байгаа юм алга. Энэ талаар эндээс 

“Жаст”-ын Ш.Батхүү 2013 онд дампуурлаа зарлахаасаа өмнө бусдад шилжүүлсэн эд хөрөнгөө төрд өгье гэдгээ мэдүүлжээ. Түүнээс хөрөнгийг шилжүүлэн авсан хүмүүс мөнгө төлөөгүй тул худалдахад татгалзах зүйлгүй гэж хууль хяналтын байгууллагаар дамжуулан Засгийн газарт мэдэгдсэн талаар “Зууны мэдээ” сонин өмнөх дугаартаа мэдээлсэн. Харин энэ удаад Ш.Батхүү хөрөнгөө төрд өгчихлөө, Г.Алтангийн авлагыг хэн төлөх вэ? эндээс уншина уу 

 

 

 

 

 

 

 

 

 

Холбоотой мэдээ:

ТОЙМ: Улс төрчдийн "дуулиан" тасрахгүй нь

ТОЙМ: Улс төрчдийн "дуулиан" тасрахгүй нь /2/

ТОЙМ: Улс төрчдийн "дуулиан" тасрахгүй нь /3/

ТОЙМ: Улс төрчдийн дуулиан тасрахгүй нь/4/

ТОЙМ: Улс төрчдийн дуулиан тасрахгүй нь/5/

ТОЙМ: Улс төрчдийн "дуулиан" тасрахгүй нь /6/

ТОЙМ: Улс төрчдийн дуулиан тасрахгүй нь /7/