Маргааш зах, худалдааны төвүүд өөрсдийн цагийн хуваарийн дагуу ажиллана
2024/11/25
Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар үндсэн хууль баталсны 100 жилийн ойн өдөр 2024 оны 11 дүгээр сарын 26-нд тохиож, бүх нийтээрээ амарна. Нийтээр тэмдэглэх баярын өдрүүдэд зах, худалдааны төвүүд амардаг.
Маргааш буюу Мягмар гарагт зах, худалдааны төвүүд амрах эсэхийг Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын Албанаас/УБЗАА/ тодруулахад "2024 оны 11 дүгээр сарын 26-ны бүх нийтийн амралтын өдрөөр зах, худалдааны төвүүд өөрсдийн цагийн хуваарийн дагуу ажиллана. Тусгайлсан зохицуулалтын шийдвэр гарахгүй" гэж мэдээллээ.
Харин тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт маргааш /2024.11.25/үйлчлэхгүй юм байна.
1924 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдөр Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, хаант засгаас Бүгд найрамдах засаглалд шилжиж, хамжлагат ёсыг халсан томоохон үйл явдал тохиосон учир энэ өдрийг нийтээр тэмдэглэх баярын өдөр болгох нь зүйтэй гэж үзжээ.
Зочин · 2024/11/25
SADAR SEXSDI80955877ZYGAATSD ANUSDI