Цөмийн энергийн тухай хуулийн төсөл: Хэн юу хэлэв?
2024/11/01
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10.00 цагт 51.6 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдааны эхэнд Цөмийн энергийн тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж, гишүүдийн олонх дэмжлээ. Энэ хуулийн төсөлтэй хамт Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг мөн шинэчилнэ. Хууль батлагдсанаар Францын Орано групптэй хийх ураны Хөрөнгө оруулалтын гэрээ “хөдлөх” боломжтой болох юм. Цөмийн энергийн тухай хуулийн төсөлтэй холбоотойгоор гишүүд ямар байр суурь илэрхийлснийг хүргэе.
УИХ-ын гишүүн Б.Жаргалан:
-Ураны салбарт гуравдагч орны хөрөнгө оруулалт орж ирэх гэж байгаа асуудлыг зарчмын хувьд дэмжиж байна. Энэ төсөл дээр Оюутолгойн гэрээнээс үүдсэн алдаа сургамжаасаа сургамж авч, цаашид өөр олон хөрөнгө оруулалт татах зүйл заалтуудыг тусгах нь зүйтэй.
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал:
-Цөмийн энергийн тухай хууль батлагдснаар 14 мега төсөлд багтсан “Орано”-гийн хөрөнгө оруулалтаас гадна ураны салбарт хөрөнгө оруулалт хийх эрх зүйн орчин бүрдэнэ. Энэ хуулиар ганцхан хөрөнгө оруулалтын асуудлыг зохицуулахгүй. Өнгөрсөнд гаргасан алдааг давтахгүйн тулд Хөрөнгө оруулалтын гэрээг дагалдуулж, хууль өөрчилдөг байдлаасаа салах зорилгоор Цөмийн энергийн тухай хуулийг эхэлж оруулж ирж УИХ-аар хэлэлцэн батлаад, үүний дараа УИХ-аас баталсан хуульдаа нийцүүлсэн Хөрөнгө оруулалтын хуулиа дагаж мөрддөг зөв жишиг рүүгээ явъя гэж зорьж байна.
УИХ-ын гишүүн П.Сайнзориг:
-Гадаад харилцаа, гуравдагч хөршийн эрх ашгийг монголд оруулж ирэх, тэр дундаа НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн таван орны нэгтэй Монгол Улс хөрөнгө оруулалтын гэрээ хийнэ гэдэг бол хөрөнгө оруулалт, тусгаар тогтнолын хамгийн том баталгаа болж өгнө. Эхний ээлжид шар нунтаг олборлож экспортод гаргаж байж дараагийн ээлжид атомын цахилгаан станц барих асуудал нэг шат урагшилна. Нийт дэлхийн эрчим хүчний 10 хувийг атомын цахилгаан эрчим хүчээр үйлдвэрлэж байна. Цаашид цэвэр эрчим хүчний салбарт дийлэнх хөрөнгө оруулалт оруулахаа Дэлхийн банк болоод холбогдох байгууллагууд мэдэгдсэн дээр бид шийдвэр гаргаж урагшлахгүй бол Монгол Улс хоцорно. Төв азийн улс орнууд биднийг орхиод гүйлээ.
УИХ-ын гишүүн Ч.Анар:
-Энэ хуулийн 34.5 дугаар хэсэгт Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхай, үйлдвэрийн хаалт, нөхөн сэргээлт, хаалтын дараах засвар үйлчилгээнд зарцуулах мөнгөн хөрөнгийг энэ хуулийн 34.6-д заасан журмын дагуу тооцож төрийн дансанд байршуулахаар заасан. Миний хувьд гадны хөрөнгө оруулалтын олон гэрээ хариуцан ажиллаж байсан. Монголд хөрөнгө оруулахад хамгийн том эрсдэл нь улс төрийн эрсдэл гэдгийг бүх хөрөнгө оруулагч хэлдэг. Энэ бол өндөр эрсдэл үүсгэсэн заалт байна. Хэрэв хуулиа уг зүйл заалтаар нь баталчих юм бол Орано байна уу дараагийн компани байна уу энэ хууль жишиг хууль болоод явна. Энд хуулиасаа давсан журам батлагдах эрсдэлтэй шүү.
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр:
-Хуулийн төслийг зармын хувьд дэмжиж байна.Шалтгаан нь гадаад харилцааны таатай цонх үе тохиогоод байна. Энэ үед ийм чухал гадаад харилцаа, эдийн засаг, эдийн засгийн аюулгүй байдал хангагдах нөхцөл үүсч байгаад талархаж байна. Монгол Улс нүүрс, зэс экспортлохоос өөр илүүцгүй ядруухан эдийн засагтай. Эдийн засгийн бодлогын хүрээнд олон жил дуншиж гацсан ажил урагшлах эхлэл болж байна. Гэхдээ анхаарах хэд хэдэн зүйл байна. Хууль эрх зүйн орчин нь хэлэлцээр хийх таатай нөхцөлийг бүрдүүллээ гээд хэлэлцээр хийхдээ өмнөх алдааг давтахгүйгээр, улс орныхоо язгуур эрх ашгийг хамгаалсан, эдийн засаг, гадаад харилцааны бодлогыг чухалчилж үзсэн байр сууринаас хандах хэрэгтэй. Үүний хажуугаар элдэв авлига, далд тохироо хэрхэвч байж болохгүй. Хэлэлцээрийн үе шат эхлэхэд ил,тод нээлттэй явах ёстой.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:
-Уг хуулийг дагалдуулж хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд “татварын орчныг тогтвортой байлгах гэдэг заалтыг тогтворжуулах татварын орчныг тогтоох” гэж өөрчилнө. Улмаар татварын ерөнхий хуульд тогтворжуулах татварын орчин гэж татварын хувь хэмжээ, элэгдэл хорогдол тооцох хугацаа, татварын тайлангаар гарсан алдагдлыг ирээдүйд шилжүүлэн тооцох хугацааг хэлнэ гэсэн шинэ заалт нэмэхээр оруулж байгаа. Татварын хууль тогтоомж нь ганцхан цөмийн энергиэс гадна Монгол Улсын стратегийн орд газруудтай байгуулсан бусад Хөрөнгө оруулалтын гэрээнд хэрэв давуу байдал олговол шууд үйлчилдэг онцлогтой.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Зочин · 2024/11/03
SADARLAXY SEXSYGEER80955877
Зочин · 2024/11/01
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei jorlono
Зочин · 2024/11/01
SHAAX ERD XUSNEER80955877TSAGN
Зочин · 2024/11/01
SEKSDMR80955877XUCHINDUULMR