Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг Могойт хэмээх газарт энэ сарын 3-ны өдөр Сибирийн хар баавгай аав хүү хоёр руу дайрч, амь насаа алдсан хэргийг хууль хяналтын байгууллагаас шалгаж байгаа юм.  Энэхүү харамсалтай хэрэг гарсантай холбогдуулан Сэлэнгэ аймгийн Онцгой комисс хуралдаж, аймгийн хэмжээнд онц байдал зарлаж, зайлшгүй тохиолдолд баавгайн эсрэг буу ашиглахыг зөвшөөрсөн байна. Өмнө нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас баавгайг агнаж болохгүй гэсэн үүрэг чиглэл өгсний дагуу сум тавьж үргээж байжээ.

Талийгаач О нь хувиараа алт олборлодог нэгэн байсан бөгөөд хүүгийнхээ хамт Могойт гэх газар амьдарч байх үеэр баавгайд бариулсан гэх мэдээлэл байгаа юм.