"Авьяаслаг монголчууд-2016" шоуны оролцогч бяцхан чоно Энжи буюу А.Эрдэнэцэцэгийг өдгөө танихгүй хүн ховор биз ээ. Бяцхан жаалууд бол андахгүй сайн мэддэг болсон бөгөөд хэдийнээ түүний үнэнч фэн.  

Эгдүүтэй Энжи охин дуучин Э.Чулуунчимэгийн “Зүгээр л инээмсэглэ” дууг олон нийтэд хүргэж, жинхэнэ хит болгож чадсан авьяаслаг нэгэн. Дуулахаас гадна шаггүй жүжиглэх авьяастай гэдгээ  "Гэр дүүрэн охид" телевизийн олон ангит кинонд тоглон харуулаад авсан. Мөн “Халуун зүрх” уран сайхны кинонд тоглоод амжсан өхөөрдөм охин маань шинэхэн клипээ цацаж, тэсрэлт хийгээд байна.

Ингээд түүний цоо шинэхэн клип  "BOOM BOOM" хүргэе.