Экологийн цагдаагийн алба Витафит групп ХХК-тай хамтран Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо 4-р хэсэг уулын зам дагуу нутаг дэвсгэр Туул голын эрэг орчимд иргэдийн амралт чөлөөт цагаа өнгөрүүлдэг нийтийн эзэмшлийн талбайд тохижилтын ажлыг хийлээ.

Үүнд:

- 2м 40см өндөртэй бүтээлч санаачлага бүхий хогийн цэг

- Жижиг гарц бүхий шат

- Амралтын саравчнуудыг сэргээн засварлан хогийн сав байршууллаа.

Нийслэл хотын ундны усыг Туул гол дагуу байрлах 174 гүний худгаас татаж авдаг. Гэтэл Туул голоос ойролцоогоор жилд 100 тн хог хаягдал гардаг бохирдуулагч хүчин зүйлүүдэд хамгийн түрүүнд арьс шир, ноос ноолуур боловсруулах үйлдвэрүүд, төв цэвэрлэх байгууламжаас гарч буй дутуу цэвэрлэгдсэн ус хаврын цагт бол гуу жалганд хаягдсан ахуйн хог хаягдал зэрэг багтдаг байна.

Ногоон бүсэд амралт чөлөөт цагаа өнгөрүүлэхдээ байгальд нэг ч хог хаягдалгүй зөв боловсон чөлөөт цагаа өнгөрүүлэхийг уриалж байна.

Энэхүү ажлыг хамтран зохион байгуулсан "Витафит групп" ХХК-ны хамт олонд талархал илэрхийлье.

Хатан туул голоо хайрлан хамгаалъя! гэж Экологийн цагдаагийн газраас мэдээллээ.