Сайн байцгаана уу? Би одоо 20 настай. Нөхөр, нялх хүү хадмынхаа хамтаар амьдардаг. Олон юм нуршилгүй гол зүйлээ бичье.

Би өчигдөр орой хамаатныхаа эгчийндээ очсон юм л даа. Манай нөхөр надаас юм нуудаггүй, намайг хуучин найз залуугаасаа жирэмсэн хоцроход хайрласан болохоор би ч гэсэн итгэдэг юм. 3,4 цагын дараа гэртээ иртэл манай нөхөр юм нуугаад л нэг сонин байхаар нь утсыг нь шалгаж үзтэл хуучин үерхдэг байсан охинтойгоо чат бичсэн байсан. Тэр охин нь Дарханд байдаг юм байна лээ л дээ. Нөгөө охин руугаа эхлэж чат бичээд дугаараа өгөөч, би 8 сарын эхээр Дархан орно тэгэхдээ уулзаж болох уу? гэх мэт чатуудыг бичсэн байсан. Нөгөө охин нааштай хариу өгөхгүй байсан чинь манай нөхөр дугаар луу нь 11,12 удаа залгасан байхаар нь муудалцав, хамгийн аймар нь манай нөхөр би тэр охиныг мартаж чадахгүй байна гэсэн.

Бөөн муудалцан болж манай нөхөр тэр охиныгоо блоклоод дахиж харьцахгүй гэж ам гарч, муудалцахаа ч больж таарамжгүй хоносон юм. Тэгтэл өнөөдөр би ажлаасаа ирээд бас л утсыг нь шалгав бас л манай нөхөр блокоо гаргаж чат бичээд блоклуулсан байв. Би тэр охин руу нь залгах гэж байтал утсанд нь гэнэт мессеж ирээд хартал тэр охиныг нь буруутгах бодол байхгүй боллоо. Хүнд гэр бүлээс чухал зүйл байхгүй гэх утгатай урт мессеж ирсэн. Одоо би энэ заваан хуурамч нөхрийг уучлах хэрэгтэй юу хүмүүс ээ. Утгагүй бичсэн байж магадгүй шүү. Зөвлөгөө өгөөч хүмүүсээ