Сүүлийн үед жолооч нарын дунд түгээмэл харагдах болсон зөрчил нь бага насны хүүхдээ жолооны суудлын ард өвөр дээрээ авч явах зэрэг тохиолдол багагүй гарах болсон.

Тэгвэл хүүхдээ автомашиндаа зөв авч явдаггүйн хор уршиг ингэж гарч байна. Өнөөдөр буюу 05 сарын 01-ний өдрийн 14.00 цагт “Хүчит шонхор” захын хашаан дотор Prius маркийн автомашины жолооч явган зорчигчийг зогсож байсан Starex маркийн автомашинтай хавсарч мөргөн амь насыг нь хохироосон хэрэг гарчээ.

Жолоочийн ярьж байгаагаар “ Хүүхдээ хажуудаа авч явж байтал өвөр рүү нь гарч ирж сандаргаад хүүхдээ цаашаа түлхэх гэж байгаад газаа хаазаа гишгээд явган зорчигчийг мөргөсөн” гэнэ. Манайхан хүүхдээ өвөр дээрээ суулгаад жолоо барьж явдаг. Энэ нь жолоочийн анхаарлыг сарниулдаг болон аюулгүй жолоодлогод хэрэхэн нөлөөлдөгийг энэ жишээ харуулж байна. Энэ мэт болгоомжгүй байдлаас болж зүгээр алхаж явсан нэг гэр бүлийн гишүүн хорвоог орхисон эмгэнэлт хэрэг мэр сэр гарсаар байгааг жолооч нар анхааралдаа  авах хэрэгтэй болжээ.