Сарьсан багваахайг харсан хүний анхны сэтгэгдэл тийм ч гоё байдаггүй байх. Сарьсан багваахай нь дотроо олон төрөл зүйлтэй бөгөөд эдгээрийн зөвхөн гурав нь л цус сорогч буюу махан идэштэн аж. Нэгэн залуу гэртээ сарьсан багваахай тэжээдэг аж. Энэ амьтан нь бусдад гэм хоргүйгээс гадна шумуул зэрэг бусад шавьжнуудын жинхэнэ эрлэг гэж хэлж болно.

Тиймээс гэртээ сарьсан багваахай тэжээхэд зуны цагт бол шөнийн цагаар шумуулнаас айж эмээлгүй амар тайван унтаж болох гэнэ.